₮ 0

No products in the cart.

ЗӨВЛӨГӨӨ: Мохоо харааг эрт илрүүлэх нь хамгийн чухал

Нүд бол гэрлийг мэдэрч, хүлээн авах үүрэгтэй, тархинд очиж буй мэдээллийн 90 хувийг дамжуулдаг хамгийн чухал эрхтэн.

Нүд нь эвэрлэг бүрхүүл, болор, нүдийг дүүргэгч цөцгий гэсэн гурван тунгалгаас бүрддэг бөгөөд эдгээрийн аль нэг нь бүдэгшин, булингартахад хараа муудах, мохоо хараа үүсэх шалтгаан болдог ажээ.Мохоо хараа нь нүдний бүтцийн хувьд эрүүл байх боловч үйл ажиллагаанд доголдол үүсч, эргэж сэргэхгүйгээр хараа муудах, аливаа зүйлийг нүд хоёр өөр чиглэлээр харах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд өвчлөлийг эрт илрүүлэх нь хамгийн чухал юм. 

Болрын булингарыг хүүхэд төрсний дараах дөрвөн долоо хоногт сольсноор,  зовхины буултыг гурван сартайд нь эмчилж, хүүхэн харааг чөлөөлснөөр бүрэн эмчлэгдэх боломжтой.

Төрөлхийн хялар нь 1.5-3 настайд илэрдэг

Нүд хоёр өөр чиглэлээр харах хялар өвчний тухайд төрөлхийн, олдмол гэсэн хоёр төрөл байх ба төрөлхийн хялар нь хүүхдийн 1.5-3 настайд илэрдэг байна. Харин олдмол хялар өвчин нь гэмтлийн, үрэвсэлт өвчнүүдээс гаралтай ба мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчилдэг аж. 

Олон улсын хэмжээнд мэс заслын бус аргаар хаалт хэрэглэн эмчлэх нь түгээмэл байдаг ба ингэхдээ сайн хараатай нүдийг нь халхлаад, муу хараатай буюу хялар нүдийг нь идэвхтэй үйл ажиллагаанд оруулан, мохоо харааг эмчлэх, давхар хялар засах боломжтой байдаг юм байна.  

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...