₮ 0

No products in the cart.

Энержи дринк зүрх судасны эрхтэн тогтолцоонд сөрөг нөлөөтэй

Сүүлийн жилүүдэд хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, зөв эрүүл хооллолт чухал байр суурь эзлэх болжээ. Энэ удаагийн дугаараар та бидний өдөр тутмын хэрэглээ болсон ногоон цай, кофе, өөх тос, мөөг, энержи дринк гэх мэт бүтээгдэхүүн нь зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар сүүлийн үеийн судалгааг нэгтгэсэн нийтлэлийг хүргэх болно. Тус судалгаа Америкийн Зүрхний Коллежийн (ACC) сэтгүүлийн 2018 оны хамгийн эрэлттэй өгүүллээр шалгарсан. Тухайлбал, судалгаанд энержи дринкийн хэрэглээ зүрх судасны эрхтэн тогтолцоонд хортой нөлөө үзүүлдэг болохыг чухалчлан тэмдэглэсэн байдаг.

Тус судалгаанд хүнсний бүтээгдэхүүнийг зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөх ач холбогдлоор 3 ангилж авч үзсэн байдаг. 

1-рт хэрэглэхээс зайлсхийх хүнсний зүйлд аль болох хэрэглэхгүй бүтээгдэхүүнд сахар, энержи дринкийг оруулсан байдаг.  

2-рт тодорхой хэмжээгээр хязгаарлаж хэрэглэх хүнсний зүйлд ханасан өөх тос, давс, кимчи, лаазалсан бүтээгдэхүүн зэрэг цочроох  нөлөөтэй хүнсний зүйл ордог.

3-рт өдөр тутам тогтмол хэрэглэх бүтээгдэхүүнд эслэг, сүү, уураг, жимс, хүнсний навчит хүнсийг хамруулдаг. Энэ судалгаанд өдөр тутам хэрэглэхэд ашигтай боловч биед сайн хэмээн хэтрүүлэн хэрэглэж болохгүй, зөв зохистой хэрэглээг чухалчлан дурдсан байдаг.

Эдгээр хүнсний зүйлүүдээс зарим нэг бүтээгдэхүүн зүрх судасны эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлөхийг товч дурдъя.

  • Кофе

Кофег өдөрт дунд (өдөрт <3 аяга) болон бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд зүрх судасны эрхтэн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлж байсан. Яагаад гэвэл кофе нь антиоксидант, бага тунгаар кафейн агуулсан учраас судас хамгаалах, бодисын солилцоог сайжруулах, цусны даралтыг бууруулах ач холбогдолтой.

  • Ногоон цай

Ногоон цай бол антиоксидант, тайвшруулах үйлчилгээтэй биологийн идэвхт бодис агуулна. Ийм учраас судас хамгаалах, зүрхний цусан хангамжийг сайжруулдаг тул зүрхний ишеми өвчний хүндрэх эрсдэлийг 8% бууруулдаг ажээ.

  • Энержи дринк

Энержи дринкийг өсвөр насны хүүхэд хэрэглэхийг хориглох хэрэгтэй. Яагаад гэвэл кафейн, биологийн идэвхт бодис өндөр тунгаар агуулдаг учраас захын судсыг хүчтэй агшаах, цусны даралтыг нэмэгдүүлснээр зүрх судсанд ирэх ачааллыг ихэсгэдэг. Нэн ялангуяа судасны эндотель эсэд хүчтэй механик даралтыг бий болгож гэмтээж эхэлдэг. Тэр тусмаа архитай хольж уухад зүрхний гэнэтийн үхлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг.

Бусад хүнсний зүйлийг дэлгэрүүлж сонсох бол подкастаар сонсоно уу?

Unsick podcast
Apple podcast
Google podcast

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...