₮ 0

No products in the cart.

Таны оюун ухаан Бурханы хутагт хүрч чадахаар асар их нөөцтэй

Зургаадугаар сургаал

Бидний ухамсар гэмээс ангижрах бүрэн бололцоотой, учир нь цухалдуу болох нь цэвэр усан дахь лаг шиг ухамсрын мөн чанар бус, харин ч эрс тэс зүйл.

Энэхүү үнэнийг их сайн мэддэг байх нь чухал. Хэрэв та Бурханы хутагт ойртохыг тэмүүлж, мөргөл үйлдэн, түүний эрхэм дээд сургаалийг хүртэн, дараа нь ямар нэгэн эрхэм дээд бурхан таны туйлын хүслийг биелүүлэхийг, Будда болохыг хүсэн ямар нэгэн зүйл гаднаас хүлээж байгаа бол энэ нь үндсээрээ буруу юм.

Гаднаас, дээрээс ер бусын ямар нэгэн юмыг хүлээж авна гэж бодох нь зүй зохисгүй. Саванд бохир ус байгаа бол дээрээс нь цэвэр ус нэмээд тэр ус цэвэршихгүй. Эхлээд бохир усыг цэвэрлэх хэрэгтэй. Үүнтэй адилхан таны оюун ухаан Бурханы хутагт хүрч чадахаар асар их нөөцтэй.

Гэвч бид гол төлөв өөрийн оюун ухааны нөөцийг мэддэггүй, өөрийн бололцоог ашиглаж чаддаггүй байна. Юуны өмнө өөрийн ухамсрын бололцоо, оюун ухааны ажиллах механизмыг судлах хэрэгтэй, тэгвэл та өөрийн оюун ухааныг цаашид хөгжүүлж чадах болно.

Үүнээс харвал Буддизм нь үнэн гэж мухраар сүсэглэх хэвшмэл номлол бус учир зүйтэй шинжлэх ухаан юм.

Буддын шинжлэх ухааны үзэж байгаагаар бидний ухамсар буртаг булингараасаа цэвэрлэгдэж чадах юм. Ухамсар булингартах нь түүнийг бохир устай төсөөтэй болгодог. Хэрэв түүнийг ариусгахгүй бол байдал улам дордож, түүнийг хортой, аюултай болгож болно. Ухаан санаа бол бидний эзэн, түүний хажуугаар бас бидний дайсан ч мөн гэж Бурхан багш айлджээ.

Бидний эзэн цэвэр оюун ухаан байх юм бол их сайн хэрэг. Харин бидний эзэн булингартай, бохир оюун ухаан байх нь аз жаргалгүй байх эх үүсвэр болдог. Ийм оюун ухаан эзнээ аз жаргалгүй болгож, бусад хүмүүсийг зовлонд унагадаг.

Жишээ болгож орчин үеийн дайныг авч үзье. Дээр үед тулалдаанд хоёр дайсан нүүр нүүрээрээ учирч бие биенийгээ устгахыг хүсч, тэмүүлдэг байсан бол одоо хэрэг явдал өөр болсон байна. Тухайлбал, Чеченьд хэн ч хэнийг ч алахыг хүсээгүй. Нутгийн оршин суугчид оросын цэргүүдийг алахыг хүсээгүй, тэр бүү хэл хүмүүс Чеченьд байлдахаар илгээгдсэн эдгээр цэргүүдэд хүндэтгэлтэй, сайн санааны үүднээс хандаж байсан гэж би сонссон.

Цэргүүд ч гэсэн өөрийн зүгээс Чеченьчүүдийн эсрэг байгаагүй. Тэгвэл ямар нэгэн аймшигт алдаа үүний цаана байна уу? Учир нь оюун ухааны булингарт байна. Оюун ухааны байдал нь бүх эндүүрэл, асуудал, эмх замбараагүй байдлын үндэс болдог. Би оюун санааны муу тал буюу уур хилэн, түрэмгийлэл, хүчирхийллийн тухай ярьж байна.

Оюун ухааны булингар утга учиргүй, хатуу ширүүн, орчин үеийн дайн мэтийн аймшигт гаж буруу зүйлсийг бий болгодог. Гэтэл хүн бүрт өөрийн оюун ухааныг ариусгаж, ертөнцийг эрүүл саруулаар ойлгоход саад болж буй булингараас чөлөөлөгдөх бололцоо байгаа гэж би батлан хэлдэг. Ухаан санааны булингартай байдал нь түүний төрөлхи байдал бус, оюун ухааны мөн чанар биш юм.

Хэрэв тэрхүү булингар нь оюун ухааны төрөлхи зүйл байсансан бол ер нь тов тод, цэвэр тунгалаг оюун ухаантай байх боломжгүй байхсан. Хэрэв бохир нь усны хувьд үндсэн байгалиас заяасан зүйл байсан бол бид яаж бохироос ангижирч, усаа ариусгах болж байна?. Бохир бол ус нь байгалиас заяагаагүй, усны үндсэн байдалд харш зүйл.

Цэвэрлэх техникийн тусламжтайгаар бохир усыг цэвэр ус болгож, өндөр технологийг ашиглаж маш цэвэр ус гаргаж болдог. Үүний нэгэн адил төгс төгөлдөр аргуудыг ашиглан оюун ухааны төгс төгөлдөр байдалд хүрч болох юм.

Бидний оюун ухааны ерийн байдал гэвэл нэг цагт бид уурлаж, дараа нь хэн нэгнийг өрөвдөх, тэгснээ оюун ухааны өөр нэг байдалд ордог. Уурлах шалтгаан гарсан үед бид уурлан, өрөвдөх шалтгаан гарвал бид бусдыг өрөвдөх гэх мэт энэ бүх илрэл нь оюун санааны байгалиас заяасан зүйл бус гэдгийг гэрчилж байна.

Сэтгэл санаа, оюун ухаанаа саруул байлгахыг хичээн, байнгын хяналтандаа байлгахыг Бурханы сургаал заадаг. Бидний оюун ухааныг ариусгахад тусалдаг маш олон арга байдаг.

Оюун ухаан, сэтгэл санааны цэвэр байдлыг гаднаас хэн ч бидэнд бэлэглэхгүй. Хэн нэг нь ирээд танд жинхэнэ биелэлтийг бэлэглэнэ гэж санахын ч хэрэггүй. Та өөрөө дотроо л Бурханы хутагт хүрэх шалтгааныг төлөвшүүлэх ёстой. Судрын ёсны олон янзын эрхэм дээд бурхад бий.

Хэрэв та тарний ёсоор тодорхой мөргөлийг зохих ёсоор нь хийвэл танд дээрх шалтгааныг төрүүлэх магадлалтай. Та тарний ёсны Бурхадыг харж, энэ Бурхад танд дээд агийн ёсны хүчийг өгч болно. Энэ бол үнэхээр бололцоотой, гэвч үүнд хүрэхэд их хэцүү.

Бурхадыг харахын тулд та маш сайн суурьтай болсон байх ёстой.

Таныг Бурхадын тусламж хэрэггүй гэж үзээд зөвхөн өөрийгөө ариусгахад дур татагдаж нэг туйл руу нь унагахгүйн тулд би энэ удаад тайлбар хийж байна. Хүмүүс нэг бол ариусгалын туйл руу, эсвэл дан ганц бурхадыг бясалгахын туйл руу унах нь цөөнгүй байдаг. Уг нь өөрийн үйл ажиллагаанд аль алийг нь зөв хослуулах нь маш чухал юм.

Та сурагч, Бурхан таны багш, Халамжлан хүмүүжүүлэгч үгүйгээр шавь нь агуу их эрдэмтэн болж чадахгүй. Иймэрхүү байдлаар бид ахиж байдаг. Иймээс 50 хувийг өөрийн чармайлтанд, 50 хувийг нь Бурхад болон багш нартаа тулгуурлан үйл ажиллагаагаа явуул. Өөрөөр хэлбэл Бурхан багш , Бурхад, багш нарынхаа нөмөр нөөлгийг хүлээн авах юм бол та зөв чигээ олж, таны амжилтын 50 хувь нь танаас өөрөөс чинь, таны хүчин чармайлтаас хамаарна.

Оюуны хөгжлийн 50 хувийн нөмөр нөөлөг Бурхан, Ном, Хувраг нараас хамаарна гэдгийн ойрын утга энэ. Та одоогийн болон дараа дараачийн амьдралдаа тэдний ивээлд байж, үлдсэн 50 хувийг нь та өөрөө хийнэ. Зарим хүмүүс бүхнийг Бурхан, Ном, Хуврагт даатгаад өөрөө юу ч хийдэггүй. Энэ бол буруу

Эх сурвалж: Аз жаргалд хүрэх 41 сургаал Зохиолч: Гэвш Жамба Тинлей

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...