₮ 0

No products in the cart.

Үнэтэй эмгүйгээр элэгний үйл ажиллагааг сэргээх ер бусын арга

Үнэтэй эмгүйгээр элэгний үйл ажиллагааг сэргээх ер бусын аргыг эмч зөвлөж байна.

Сүүлийн үед эмгүйгээр дархлаагаа дэмжиж, эрүүлжих арга түгээмэл болоод байна. Өөрийн гараар тарьж ургуулсан “витамин” хамаагүй илүү үр шимтэй. Оросын хоол зүйч, дотрын эмч Алина Будаковская нь эмнээс дутахааргүй элэгний эрүүл мэндэд сайн шүүснүүдийг нэрлэж байна. Хамгийн сайн нь лууван, хулууны шүүс. Лууван нь бүхий л шар ногооны адил каратиноид их агуулдаг. Тэд маш хурдан хорыг саармагжуулдаг. Өдөрт 250 мл буюу нэг аяга луувангийн эсвэл хулууны шүүс уухад хангаллтай байдаг. Мөн хүрэн манжингийн орцтой ногооны шүүс элгэнд сайн.

-Хүрэн манжинд хавдрын өсөлтөд саад болдог бодис байдаг. Тэрээр элэгний эсийг сэргээж, хоргүйжүүлэх чанарыг нэмэгдүүлдэг. Хүрэн манжингийн шүүсийг дангаар нь уухад хэцүү тул бусад ногооны шүүстэй хольж хэрэглэвэл зүгээр гэж хоол зүйч тайлбарлаж байна.

Шүүснээс гадна элэгийг эрүүлжүүлэхэд эрдэстэй ус сайн. Ялангуяа кальцийн бикарбонат агуулсан бол бүр сайн. Ийм ус жаахан давстай юм шиг амтагддаг. Энэ ус нь элгэн дэх үрэвслийг багасгаж, цөсийг сайн хөөж, элэгний бодисын солилцоог сэргээдэг. Элэгний үйл ажиллагаа алдагдсан үед эрдэст усыг өдөрт 3  аяга уух хэрэгтэй. Эрүүл хүн ч эрдэст ус уухад их сайн. Урьдчилан сэргийлэх тунгаар хоолноос 30мин өмнө нэг аягыг ууж байх хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...