LOADING

Type to search

Uncategorized

Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал

Share

Долоон долоон хоногийн туршид 7 дадалыг мөрдсөнөөр сайн сайхан хэвшил, зорьсон зорилтуудынхаа үр дүнг үзэх талаар дасгал ажиллах картууд байгаа юм л даа. Долоон долоон хоногийн туршид 7 хоногийг хэрхэн өнгөрүүлэх талаар заавартай дасгал ажлыг хэрэгжүүлнэ гэсэн үг л дээ. Надад таалагдсан 6 дахь долоо хоногийн төлөвлөгөөг бичихэд:

Эхлээд 6 дахь долоо хоногийн 1 дэх өдөр нь нийт ДОЛОО ХОНОГИЙНХОО ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАХ юм.

Анхаарлаа төвлөрүүлж болохуйц чимээгүй газар очин, 20–30 минутыг төлөвлөгөө гаргахдаа зарцуулах хэрэгтэй. Төлөвлөгөө гаргахдаа хамгийн чухлыг нь эхэнд нь оруулаад, ер нь төлөвлөгөөг өдөр өдрөөр нь бус багадаа л гэхэд 7 хоногоор нь гаргах зүгээр юм шиг байгаан. Заримдаа бас яг гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу явах гэхээр төлөвлөгөөгөө нарийн хугацаа зааж гаргаагүйгээс болж өөрчлөгдөх тохиолдол байдаг ч аль болох өдөр бүрийн төлөвлөгөөгөө бүгдийг нь биш юмаа гэхэд 80 хувийн биелэлттэйгээр л хэрэгжүүлэх хэрэгтэй.

Долоо хоногийн 2 дахь өдөр нь: ИЛҮҮ САЙН БОЛОХ ГЭЖ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ.

Энэ нь эхлээд өөрийн ажлаа бодож үзээрэй, ажилдаа маш их цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулдаг л байгаа. Харин өөрийгөө хэр бүтээмжтэй гэж бодож байна. Өөрийн итгэлтэй ч гэх юмуу, үлгэр дуурайлал авдаг ч гэх юмуу тэр хүний ажил төлөвлөлт ажилдаа ч амьдралдаа ч тэр үлгэр жишээ ч гэж боддог хүнээс хэрхэн бүтээмжээ дээшлүүлдэг, хэрхэн төлөвлөгөөтэй ажилладаг ч гэх юмуу, өөрөөр хэлбэл сайн талаараа үлгэр жишээ ч байдлын нууц тань юу вэ гэж асуун тэр хүний санаануудаас нэгийг нь сонгож өнөөдрөөс хэрэгжүүлж эхлээрэй.

Зиа долоо хоногийн 3 дахь өдөр нь : ОЙЛГОЖ СОНСОХ

Энэ нь өнөөдөр та өөрийн хүлээн зөвшөөрч чаддаггүй нэг харах өнцгийг бүрэн ойлгох гэж хичээгээрэй. Өөртэй чинь нэг болон нэлээн хэдэн зүйл дээр санал нийлдэггүй нэгнийг сонгох хэрэгтэй. Тэр хүн дээр очин “Та надаас өөр үзэл бодолтой хүн, харин эн удаад би өөрийг тань яриаг анхааралтай сонсмоор байна” гэж хэлэн, тэгээд түүнийг сонс. Түүний өөрөө бүрэн ойлгосон гэж итгэх хүртэл нь сонсох хэрэгтэй юм. Ингэснээр эхлээд ОЙЛГО дараа нь ОЙЛГУУЛ гэсэн санаатай юм. Хүн ер нь маш сайн сонсогч байх ёстой гэдэг дээ. Энэ ч бас хүний нэг чанар юм байгаам ш дээ.

Зиа долоо хоногийн 4 дахь өдөр нь: ХҮЧЭЭ НЭГТГЭ

Ямарваа нэгэн асуудал амьдрал дээр ч ажил дээр ч тулгарч байдаг. Энэ бүгдийг өөрөө ганцаараа шийдэх гэж дотроо шантарч бухимдаад л яваад байдаг тал байдаг. Тэгвэл хүчээ нэгтгэх нь ч бас ашигтай талтай байдаг юм байна. Өнөөдөр чи тохиолдох бэрхшээлүүдээ ярилцах хэн нэгнийг эсвэл хэсэг бүлэг хүмүүсийг олох хэрэгтэй. Тэдэнд асуудлаа бас өөрийн шийдлээ тайлбарлаж өгөн, дараа нь тэднээс санаа бодлыг нь сонсон өөрт хэрэгтэйгээ сонгон хэрэгжүүлэх явдал юм. Энэ зөвлөгөө бол ихэвчлэн ажлын байран дээр хэрэгжүүлвэл зохимжтой юм шиг санагдсан.

Зиа долоо хоногийн 5 дахь өдөр: ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ НЭГНЭЭС СУРАЛЦАХ

Энэ нь магадгүй өөрийн мэргэжил нэгт, хүндэлдэг хүн чинь ч байж болох юм. Ихэнх хүмүүс мэргэжил нэг хүнээсээ тэр бүрчлэн мэргэжлийнхээ талаар юм асуугаад байдаггүй ш дээ, мэддэггүй байсан ч мэддэг юм шиг царайлдаг. Тэгвэл энэ нь бас сул тал гэдгийг энд зөвлөсөн байсан юм. Үлгэр дуурайлал болохуйц нэг хүний талаар бодох хэрэгтэй. Тухайн хүний амьдралдаа мөрдлөг болгодог өндөр бүтээмжийн зарчмуудыг тодорхойлж үзэх хэрэгтэй. Яг юу нь чамд таалагддаг юм гэх мэт. Энэ нь 2 дахь өдөртэй жоохон төстэй ч яг хийх гэж байгаа зүйлийнхээ сэдвийн хүрээнд үлгэр дуурайлал авчихмаар хүний талаар бодож төлөвлөгөөгөө гаргавал зүгээр юм шиг санагдсан.

Зиа долоо хоногийн 6 дахь өдөр нь: УУЧЛАХ

Зиа энэ нь биднийг хэн нэгний бодлогогүй хэлсэн үг, үйлдэл гомдоож байдаг. Хэрэв өөрийг тань хэн нэгэн гомдоож, та түүнд гомдсоор байгаа бол тухайн хүн ч гэсэн чамтай адил алдаа гаргадаг гэдгийг санаарай гэсэн байгаа юм. Энэ нь их ойлгоход их сонин хэн нэгний гаргасан алдаанаас болж өөрийгөө зовоох хэрэггүй, тэр хүнээ уучлах хэрэгтэй гэсэн байгаа юм. Нэг талаас ямарваа нэгэн алдаа гаргасан хүндээ гомдох бус нөгөө хүнээ уучилж байж, өөрийгөө зовоохгүй байх нэг шийдвэр болж байгаа юм. Энэ нь чиний хувьд шинэ зарчим бөгөөд ХУВИЙН ЯЛАЛТ-ыг бий болгож байгаа гэсэн үг юм.

Зиа долоо хоногийн 7 дахь өдөр: ДУТУУГАА НӨХӨХ ӨДӨР

Зиа хамгийн сүүлийн өдөр буюу долоо хоногийн долоо дахь өдөр нь дутуу зүйлээ гүйцээхэд ашиглах хэрэгтэй. Хэрвээ чи тухайн долоо хоногтоо хийж амжаагүй дасгал, ажил нөхөж хийх хэрэгтэй. Эхний өдөр төлөвлөгөө гаргасан харин 2,3,4,5,6 дахь өдрүүдэд гаргасан төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэхээс гадна нэмэлтээр хийж заншвал зүгээр боломжийн зүйлүүдийг дадал зуршилдаа нэмсэн байх, харин 7 дахь өдөр нь дутуу орхигдуулсан хэрэгжүүлэхийг хүссэн ч юмуу, төлөвлөсөн зүйлээдээ гүйцэлдүүлэх өдөр болгох хэрэгтэй гэсэн байгаа юм. Үүнд амралт ч бас байж болох юм. Зиа миний бичсэн нь хэрэгжүүлэхэд маш энгийн зүйлүүд, үүнээс гадна хэрэгжүүлвэл их аятайхан олон зүйлүүд байсан. Зиа дараа өөр зүйлийн талаар хуваалцах болноо.

2019 оны 02 сарын 15-ны өдөр

Баасан гараг

Улаанбаатар хот

Г.Золзаяа

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!