₮ 0

No products in the cart.

ХУМС ШИГДЭЖ УРГАХ

Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ. Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны булан улайж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хумсны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.

Хумс шигдэж ургах нөхцөл бүрдүүлдэг нэг хүчин зүйл нь бариу бас өндөр өсгийтэй гутал. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй. Хэрэв хумснаас чинь шаравтар, эсвэл ногоон өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй ч болох аюултай. Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай. Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...