Шавхарга: Энэ нь төрсний дараах эхний өдрүүдэд цусархаг, 3-4 дэх хоногоос махны шүүс шиг өнгөтэй, 10 дахь хоногуудаас өнгөгүй болох бөгөөд хэмжээний хувьд гурав дахь долоо хоногоос багасаж, 5-6 дахь долоо хоног гэхэд бүрэн ялгарахгүй болно. Хэрвээ шавхарга үргэлжлэн гарах, шинж чанар нь өөрчлөгдөх, эвгүй үнэртэй болох зэрэг шинж илэрвэл эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хөх, хөхний сүү: Жирэмсний болон төрсний дараахан хэд хоногт хөхнөөс ангир уураг ялгарах ба үүнд хүүхдийн биед шаардлагатай шим тэжээлийн бодисоос гадна өвчнөөс хамгаалах эсрэг бие агуулагддаг тул хүүхдийг төрөнгүүт нь амлуулах хэрэгтэй.
Хөхүүлэхийн өмнө хөхүүлсний дараа хөхөө сайн угааж цэвэрлэх ;
Хүүхдийг цаг барихгүй, дуртай үед нь цадтал нь хөхүүлэх;
Хөхүүлсний дараа үлдэгдэл сүүг сааж хөхөө суллах ;
Халууралт: Умайд халдвар орох, хөхөнд сүү зангирч буглаа үүсэх зэрэг үед халуурч болох тул яаралтай эмчид үзүүлэх ;
Жирэмслэлтээс сэргийлэх талаар: Төрсний дараа эхний хоёр жилийн дотор дахин жирэмслэх нь эх ба хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй тул энэ хугацаанд өрхийн эмчээсээ зөвлөгөө авч жирэмслэлтээс сэргийлэх аргуудаас өөртөө тохирохыг сонгон хэрэглэхийг зөвлөх