Эмх цэгц гэдэг үг Мари Кондо гэдэг нэртэй нэг юм шиг сонсогддог болоод удаж байна. Цэгцтэй амьдрах тухай философийг түгээгч Мари Кондо хувийн амьдралынхаа тухай төдийлэн нээлтэй биш аль болох олны анхаарлаас хол байлгадаг нь япон хүний даруу зан байх.
Ингээд түүний өөрийн гэр болон хувийн амьдралтай холбоотой зарим мэдээллийг хуваалцаж байна.

Мари Кондогийн нөхрийг Такуми Кавахара гэдэг бөгөөд тэд 2012 онд гэр бүл болжээ.

Мөн тэд Мико, Сацуки хэмээх 3 болон 4 настай дэрсхэн охидтой. Мари Кондогийн ном дэлхий нийтэд тархаж, КонМари аргачлал хурдтай дэлгэрч буйтай холбоотойгоор Такуми бүтэн цагийн ажлаасаа гарч, КонМари Медиагийн гүйцэтгэх захирлаар ажиллах болжээ.

Мөн ажлын төв оффис нь Калифорниад байдаг тул гэр бүлээрээ АНУ-д амьдарч байгаа юм байна. Энэ бол зочны өрөө нь.

Харин энэ хүүхдийн өрөө.

Гал тогооны өрөө.

Том буйдангаас татгалзан ямар ч зориулалтаар ашиглаж болох ханын мөлхөө тавилгатай.

Тэд гэр бүлийн амьдрал төдийгүй бизнестээ хүртэл эхнэр, нөхрийн гүйцэтгэх үүргийг “төгс” хуваарилж, адил тэнцүү үүрэг хүлээдэг гэнэ. Жишээ нь, Такуми гэртээ хоол хийх дуртай бол Мари Кондо угааж цэвэрлэх, эмхэлж цэгцлэх ажлыг хийдэг гэжээ.

Угаалгын өрөө.
Амьдралынх нь хамгийн үнэ цэнэтэй, эрхэм хүмүүс бол охид нь хэмээн Мари Кондо тодорхойлдог бөгөөд одоогоор түүний гол зорилго бол аль болох үр бүтээлтэй ажилллаж, боломжийн хэрээр охидтойгоо цагийг хамт өнгөрүүлэх гэсэн байна.