LOADING

Type to search

Uncategorized

А.Мөнхтулга: 35-49 насны эмэгтэйчүүдийн 55 хувьд умайн миом оношлогдсон

Share

Манай ээлжит зочиноор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх Поликлиникийн эх барих эмэгтэйчүүдийн эмч А.Мөнхтулга уригдаж, умайн миом буюу умайн хоргүй хавдарын тухай ярилцлаа.

-Сайн байна уу? Сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд “УМАЙН МИОМ” гэх эмгэг тохиолдох боллоо. Энэ өвчний талаар мэдээллийг уншигч олонд хүргээч?

Энэ өдрийн мэнд. Эмэгтэй хүний умай нь булчинлаг бүтэцтэй эрхтэн бөгөөд олон төрлийн хүчин зүйлийн нөлөөгөөр булчинд холбогч эдийн бүтэцтэй зангилаа үүсэхийг Миом буюу умайн хоргүй хавдар гэж нэрлэдэг байгаа. Судалгаагаар азийн орнуудад 35-49 насны эмэгтэйчүүдийн 55%-д умайн миом  оношлогдсон. Өөрөөр хэлбэл тухайн насны хоёр эмэгтэй тутмын нэг нь умайн хоргүй хавдрын зангилаатай байна гэсэн үг.

-Тэгэхээр хоёр эмэгтэй тутмын нэг нь умайн хоргүй хавдрын зангилаатай байна гэлээ. Энэ өвчин үүсэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь юу вэ?

Умайн булчинд холбогч эдэн зангилаа үүсэхэд маш олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг.сҮүнд гинетикийн буюу удамшлын хүчин зүйл, дааврын тэнцвэргүй байдал, эмийн хэрэглээ, тамхи, хожуу жирэмслэлт, умайн булчингийн гэмтэл зэрэг орно. Тухайлбал үр хөндөлт хийлгэх үед умайн булчинд гэмтэл үүссэнээс миом үүссэн тохиолдлууд бий. Гэхдээ эмэгтэйд  миомын зангилаа үүссэн тохиолдолд эдгээрээс аль хүчин зүйл нөлөөлсөн болохыг тодорхойлох байдаг.

-Миомтой болсон бол ямар шинж тэмдэг илрэх вэ?

Умйан миомын зангилааны хэмжээ байрлалаас хамаарч шинж тэмдэг илэрдэг ба Зангилааны хэмжээ жижиг үед шинж тэмдэг зовиур байдаггүй эхогоор харах үед оношлогддог.Харин хэмжээ нь том буюу 4см-с дээш үед хэвлийн доогуур өвдөх ,биений юм алдагдах,их хэмжээтэй ирэх,зэргэлдээх эрхтэн дарагдах шинж илэрнэ.Миом шулуун гэдсийг дарсан үед өтгөн хатах ,шулуун гэдэсрүү тулж өвдөх, давсаг дарсан үед шээс ойрхон хүрэх давсгаар чинэрч өвдөх зэрэг зовиур илэрдэг. Умайн салтын доор моим байрласан үед сарын тэмдэг их хэмжээтэй ирэх ,мөчлөг хооронд цус алдах хүндрэл үүсч болдог. Мөн зангилааны байрлалаас хамаарч үр хөврөл умайд бэхлэгдэх үйл ажиллагаа алдагдах, зулбалт, өсөлтгүй жирэмсэн болох зэрэг хүндрэл үүсэх тохиолдлууд цөөнгүй шүү.

-Хоргүй хавдар гэхээр хортой хавдарт шилжих үү? Эмчилгээ хийх шаардлагатай юу?

Ихэнхи эмэгтэйчүүд хэт авиа шинжилгээгээр умайн хоргүй хавдар оношлогдоход маш их айдастайгаар эмчид ханддаг.Учир нь хортой хавдарт шилжих хүндрэл үүснэ гэж боддог. Гэхдээ энэ нь хортой хавдарт шилжих магадлал маш бага буюу 0,5%с бага гэж үздэг.

Миомын хэмжээ жижиг зовиургүй үед эмчилгээ хийхгүй 6 сар тутамд эхогоор миомын хэмжээг хянах ёстой  Учир нь цэвэршилтйн үед умайн цусан хангамж багассанаас миом аяндаа хатингаршина гэж үздэг. Харин Миомын хэмжээ том ,зовиур ихтэй,хүндрэл үүссэн тохиолдолд заалтаар нээлттэй болон дурангаар мэс засал эмчилгээ хийдэг. Сүүлийн үед мэс заслын бус аргаар өндөр давтамжит долгионоор эмчлэх арга нэвтрээд байна.

-Умайд зангилаа үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

Умайн булчинд гэмтэл үүсгэх буюу үр хөндөлт хийлгэхээс зайлсхийх, Таргалалттай бол эрүүл аргаар жингээ хасах хэрэгтэй учир нь өөхөн эд их үед эстроген буюу бэлгийн дааврын хэмжээ нэмэгддэг тул дааврын тэнцвэр алдагддаг. Хорт зуршил, эмчийн зааваргүй эмийн хэрэглээнээс татгалзаж эрүүл хооллох хэрэгтэй.

-Баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье!

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!