LOADING

Type to search

Uncategorized

Харвинг хурдан арилгах аргууд

Share

Гэдсэн дээрх нугалам муухай харагдахаас гадна чихрийн шижин, зүрхний өвчлөлд хүргэх аюултай. Тийм учраас аль болох хурдан салах зүйл яах аргагүй мөн. Хэвлий хэсгээр илүүдэл жингийн асуудал байгаа эсэхийг тодорхойлохын тулд сантиметрийн туузаар бэлхүүсээ хэмжиж үзээрэй. Хэрвээ та эрэгтэй бол хэмжсэн тоо 102 см-аас хэтрэх ёсгүй, харин эмэгтэйчүүдийн хувьд – 88 см. Хэрвээ таны тоо их гарсан бол бидний санал болгох аргуудаас өөрт тохиромжтойг сонгож аваарай.

Сахар бүү хэрэглэ, мөн амттай ундаа уухаас татгалзаарай

Сахар хүний бодисын солилцоонд сөрөг нөлөө үзүүлдэг. Сахароз нь хүний бие махбодид глюкоз болон фруктоз болж шингэдэг байна. Хэрвээ та их хэмжээний сахар, фруктоз хэрэглэдэг бол элгэнд илүүдэл хуримтлал үүсэж өөх болгон хувиргана. Олон удаагийн судалгаанаас харахад чухам хэвлий хэсгээр өөхний хуримтлал бий болдог ажээ. Сахараас гадна шингэн сахар ч их сөрөг нөлөө үзүүлнэ.

Амттай ундаа нь бусад амттануудын адил буюу бялуу, чихэр шиг тархинд “боллоо” гэсэн мэдээлэл өгдөггүй учраас хүн хязгааргүй их хэмжээгээр уухад хүрдэг. Энэ замбараагүй хэрэглээний үр дагаварт өдрийн авах ёстой калорийн хэмжээ эрс нэмэгдэнэ. Амттай ундаа нь хүүхдүүдийн илүүдэл жинтэй байх эрсдэлийг 60%-иар нэмэгдүүлдэг гэж судалгаагаар гарчээ. Тиймээс хавтгай гэдэстэй болох анхны алхам – хоол хүнсний дэглэмээ өөрчлөх.

Хийжүүлсэн ундаа, савлагасан жүүс, элдэв амттай спортын ундааг шууд хас

Харин жимс хэрэглэнэ: фруктоз нь байгалийн гаралтай тул сөрөг нөлөө байхгүй. Мөн аливаа хүнсний зүйл худалдан авахдаа савлагаан дээрх орцуудыг уншиж танилцаж байгаарай. Зарим нэг хүнс таны төсөөлж ч байгаагүй орц агуулсан байгааг хараад та гайхах болов уу. 2.

Их хэмжээний уураг хэрэглэж байгаарай

Уураг – илүүдэл жингээ хаяхад зайлшгүй шаардлагатай макро элемент юм. Хоол идэх дуршлыг бууруулна, бодисын солилцоог идэвхжүүлж өдөрт 80-100 килокалори шатаахаас гадна өдөрт 441 килокалори бага авахад нөлөөлдөг байна. Уураг нь зөвхөн илүүдэл жинг багасгаад зогсохгүй хоолны дэглэм баримталснаас хойш эргэж жин нэмэгдэхээс хамгаална. Илүү их уураг авдаг хүмүүс хэвлийн өөхлөлт багатай байгааг судалгаагаар тогтоосон. Уураг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс ойрын таван жилд хэвлийн өөхлөлтөнд санаа зовох зүйлгүй болохыг хэд хэдэн судалгаа баталжээ.

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд уургийн хэрэглээг 25-30% нэмэгдүүлэх шаардлагатай. Өндөг, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, шош, самар, мах, сүүн бүтээгдэхүүний тусламжтайгаар авах уургийн хэмжээг нэмэгдүүлж болно.

Нэмэлт бонус гэвэл хоолоо далдуу модны самрын тосоор хийгээрэй – хэвлийн өөхлөлттэй үр дүнтэй тэмцэгч юм. Өдөрт 2 х.х тос уухыг зөвлөж байна.

Хоол хүнснээсээ нүүрс усны хэрэглээг багасга

Нүүрс усны агууламжтай хүнснээс татгалзаж чадсанаар өөх тосны агууламж багатай хоол хүнснээс татгалзсанаас ч илүү богино хугацаанд илүүдэл жингээсээ салж чадаж байгааг судалгаагаар тогтоожээ. Нүүрс усаар бага хоол хүнс хэрэглэж туршилтад орсон хүмүүс бусад төрлийн хоол хүнсийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж байсан, харин өөх тос бага хэрэглэж туршилтанд орсон хүмүүс калорио тоолсоор л байв. Нүүрс усны бага агууламжтай хоол хүнсний бас нэг таатай тал нь – биеэс илүүдэл шингэнийг богино хугацаанд гадагшлуулдаг байна. Тийм учраас жинлүүр дээр харагдах тоо бараг л хоёр гурван хоногт буурч эхэлдэг. Мөн нүүрс усны хэрэглээг эрс багасгахад хэвлийн өөхлөлт ч мэдэгдэхүйц багасч байгааг судалгаагаар баталжээ.

Илүүдэл жингээ багасгахын тулд боловсруулсан нүүрс уснаас эрс татгалзах хэрэгтэй. Хэрвээ богино хугацаанд турахыг хүсэж байгаа бол өдрийн хэрэглээний нүүрс усыг 50 грамм хүртэл багасгана. Нүүрс ус дутагдах үед бие махбодь эрч хүчээ илүүдэл өөхнөөс гаргаж авахын тулд өөхөө шатааж эхлэдэг байна.

Ислэгээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэнэ

Ислэг нь турах амаргүй ажилд туслалцаа үзүүлнэ, ялангуяа уусах ширхэглэг бол. Ширхэглэг нь усыг өөртөө шингээж өтгөн гель хэлбэрт орж ходоодонд хадгалагдана. Үр дүнд нь ходоодонд хоол боловсрох явц удааширч цатгалан мэдрэмж удаан хугацаагаар үргэлжилдэг, өөрөөр хэлбэл хоол идэх дуршил буурдаг байна. Нэгэн судалгаанаас харахад, 14 грамм ислэг өдөрт авахад калорийн хэрэглээг 10%-иар бууруулж дөрвөн сарын хугацаанд 2 кг турахад нөлөөлж байв. Өөр бас нэгэн судалгааны үр дүнг харахад, өдөрт 10 мг уусах ширхэглэг хэрэглэхэд хэвлийн өөхний хуримтлал 37%-иар багасч байжээ. Тийм учраас аль болох ногоо, жимс, жимсгэнэ, шош, бүхэл үр түлхүү хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Нэмэлтээр глюкоманин ч хэрэглэж болно – конжак ургамлын үндэснээс гаргасан хүнс. Энэ бол хамгийн наалдамхай ширхэглэг хүнс бөгөөд турахад өндөр үр дүнтэй болох нь шинжлэх ухаанаар батлагдсан юм.

Бэлтгэл сургуулилт хийж бай

Бэлтгэл сургуулилт нь зөвхөн илүүдэл жингээ хянахад туслаад зогсохгүй эрүүл мэндэд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Хэрвээ та хэвлийн илүүдэл өөхнөөсөө салахыг хүсэж байгаа бол зөвхөн хэвлийн дасгалд анхаарлаа хандуулахгүй. Судалгаанаас харахад, хэсэгчилсэн өөх шаталт гэж байхгүй бөгөөд их биеэ эргүүлэх дасгал нь хэвлийн өөх хайлуулахад ямар ч үр дүнгүй болохыг баталжээ. Гэхдээ явган алхах, гүйх зэрэг аэробик дасгалууд хэвлийн өөхийг хайлуулахад илүү үр дүнтэй болохыг баталсан байна. Эдгээр дасгал нь хаясан илүүдэл жин эргэж ирэхээс ч хамгаалах аж. Дасгал хийхэд үрэвсэл дарагдана, цусан дахь сахарын хэмжээ багасна, мөн бодисын солилцоо идэвхжиж эхэлдэг байна.

Юу идэж байгаагаа байнга анхаар

Ихэнх хүмүүс идэж байгаа хоол хүнснийхээ талаар ямар ч ойлголтгүй байдаг, хоол хүнсэнд агуулагдаж буй калори, хэдий хэр макро элемент агуулж байгааг мэдэхгүй. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд идэж байгаа хоол хүнсээ жигнэж сурах хэрэгтэй. Амьдралынхаа туршид үгүй юмаа гэхэд хэсэг хугацаанд өөрийнхөө төлөө хийх л ёстой ажлын нэг. Хэрвээ идэх хоолоо хэмжихгүй, авах калори, уураг, өөх тос, нүүрс усаа тооцохгүй бол уургийн хэмжээг та 25-30% хүртэл нэмэгдүүлж огт чадахгүй. Хэрэглэж байгаа хоол хүнсээ хянахын тулд – гал тогооны жинлүүр, зарим нэг хоол хүнсний калори тооцоолж гаргах тусгай аппликейшнтэй болох хэрэгтэй.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!