Аялал зугаалгын улирал эхэлсэн энэ үед ургамал, тоосжилтын харшил идэвхждэг. Харшлаас үүдэн битүүрсэн хамрыг хэчнээн цэвэрлээд ч онгойдоггүй билээ. healthline.com-д нийтлэгдсэн хамрын битүүрлийг богино хугацаанд арилгах шалгарсан аргуудаас хуваалцъя.
1.Халуун шүршүүрт ор, ууранд ут, эсвэл нүүрээ бүлээн алчуураар арч
Халуун ууртай чийглэг орчинд хамрын битүүрэл амархан тайлагдаг. Халуун шүршүүрт орох үеэр уур нь таны амьсгалаар дамжин, хамрын хөндийд хуримтлагдсан бохир, цэрийг цэвэрлэж, битүүрлийг хөөдөг юм. Хэрвээ шүршүүрт орох боломжгүй нөхцөлд байвал жижиг саванд халуун ус хийж, битүү орчинд хамраа утаарай. Мөн халуун бүлээн алчуураар хамрынхаа эргэн тойрныг арчиж, халуун жин тавьж болно.
2. Хамартаа массаж хий
Хамрын самсаа хэсгээ хоёр талаас нь дарж, массаж хийх нь богино хугацаанд хамрын битүүрлээс ангижрах боломжтой. Массаж хийхдээ гарынхаа хоёр хурууг нүдний ухархай хэсэгт байрлуулан, тойрог хэлбэрээр хацрын яс, хамрын самсаа хүргэн иллэг хийнэ. Ингэхдээ 20-30 удаагийн давтамжтай хийх ёстой бөгөөд хамрын тань битүүрлийг хормын төдийд л арилгах шидтэй байна.
3.Ус сайн уу
Харшил хөдөлсөн үед судас тэлж, хамар битүүрэх үндэс болдог аж. Цудсаа агшаахын тулд ус, шингэн зүйл ойр ойрхон ууж байх хэрэгтэй.
4.Дасгал хөдөлгөөн хий
Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гаргах нь хамрын битүү гаргахад чухал нөлөөтэй. Тэр тусмаа гар дээр суниах нь цээжний хөндийд хуримтлагдсан битүүрлийг үгүй хийдэг учир ердөө хорь суниахад л хамрын битүү тэр чигтээ арилах болно. Суниахдаа хамраараа амьсгал авахыг хичээгээрэй.
5.Сайн унтаж амар
Стресс нь харшил үүсгэгч гол шалтгаануудын нэг бөгөөд харшлын улирлуудад аль болох тайван байж, хангалттай олон цаг унтаж, нойроо авах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд хамар битүүрэх болгонд дусаалга, цацлага хэрэглэх нь харшлыг дасамтгай болгодог тул заавал мэргэжлийн эмчид үзүүлэн, шаардлагатай эмчилгээг зааврын дагуу хийлгээрэй.
Эх сурвалж: healthline.com