LOADING

Type to search

Uncategorized

Тэсгэл алдагдуулам шүдний өвчнөө нам дарах аргууд

Share

Өөрийн минь шүд өвдөж, эсвэл дэргэдээ байгаа хэн нэгний шүд гэнэт өвдөж эхлэхэд бид бүгд л “Шүдний эмнэлэг явах хэрэгтэй” гэж зөвлөдөг. Гэхдээ шөнө орой болсон хойно, эсвэл шүдний эмнэлэгт очих боломжгүй хол байгаа тохиолдолд тэсэхийн аргагүй гэнэт өвдвөл дээрх зөвлөгөө тийм ч тохиромжтой биш л болов уу. Тэгвэл энэ тохиолдолд яаралтай, хамгийн үр дүнтэй өвчин намдаах ямар аргыг “Эрүүл мэнд”-ээрээ онцлон нийтэллээ. Энд шүдийг эмчилнэ биш, эмнэлэг хүртэл нь өвчнийг нам дарах арга гэж байгаа шүү. Тиймээс өвчин намдчихлаа гээд санаа амарч болохгүй байх нь. Ингээд яснаас шүд гэдэгчлэн энэ үеийн аймшигтай өвдөлтийг хэрхэн нам дарах аргатай танилцъя!

“Махнаас нүд, яснаас шүд” гэж яг л оноод хэлчихсэн мэргэн хэлц бий. Өөрөөр хэлбэл, хүний биеийн яснуудаас хамгийн их өвддөг, хурдан эмчлэхгүй бол аминд хүртэл халтай нь яалт ч үгүй шүд юм. Тиймээс шүдний эрүүл ахуйдаа маш сайн анхаарах нь эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт. Шүд хорхойтож, түүнийгээ тоолгүй явснаар үрэвсэж, улмаар хавдаж, гаднаас харахад хүртэл илт анзаарагддаг. Тиймээс эмнэлэгт түргэн хүрч чадахгүй тэр л үедээ үрэвссэн хавдрыг бууруулж, өвчнийг намдаах зайлшгүй шаардлагатай. Тэгвэл энэ үедээ богино хугацаанд үйлчлэх, хамгийн шалгарсан үр дүнтэй “3-3-3” аргыг энд танилцуулж байна. Энэ бол “Өвчин намдаах эм (ibuprofen)-Өдөрт 3 удаа-3 өдөр” гэсэн арга юм.

Юу хийж болохгүй вэ? Өвчин намдаах эмийг бид шүд өвдөх үедээ л санаж уудаг болохоос тодорхой графикийн дагуу хэрэглэдэггүй. Энэ нь тун буруу юм. Нэг удаа уугаад өвчин намдах хэдий ч үрэвсэл бүрэн намдаж, дахин өнөөх айхтар өвдөлт дахихгүй гэх баталгаагүй. Тиймээс 8 цагаар өдөрт гурван удаа, гурван өдөр дарааллан ууж, үр дүнг үзэх хэрэгтэй.

Шүдний үрэвсэл багасгаж, өвчин намдаах энэ арга нь шүдний цоорч үрэвссэн хэсгийг бүрэн эмчлэхгүй гэдгийг анхаар! Тиймээс заавал шүдний эмчид хандаж үзүүлэн тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Шүд нэгэнтээ л хорхойд идэгдэж, цооролт үүссэн бол хэзээ ч өөрөө эдгэрнэ гэж үгүй учраас эмнэлэгт хандахдаа цаг битгий алдаарай.  

БАЙГАЛИЙН АРГААР ӨВЧИН НАМДААХ АРГУУД

Эмийн аргаас гадна байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээр шүднийхээ өвдөлтийг нам дарах аргууд бас бий.

Давсаар зайлах: Нэг аяга халуун бүлээн усанд далайн давс хийж удаанаар хутгах бөгөөд энэ үед давс аяганы ёроолын гол хэсэгт тунасан байна. Энэхүү бэлдсэн усаараа шүднийхээ эд эсэд хүртэл нь сайн зайлах бөгөөд үүнийг өдөрт 4-5 удаа давтах ёстой. Ингэснээр шүдний үрэвсэл ч багасах болно.

Башир цэцгийн тос: Энэхүү цэцгийн охь болсон тос нь хүчтэй өвдөлтийг ч нам дарах үйлчилгээтэй. Эрүүл хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрүүдэд багахан хэмжээгээр савлагдсан башир цэцгийн хандтай тос элбэг. Үүнийг хэрэглэхдээ хөвөнтэй модонд тосноосоо багахан тусааж шүднийхээ яг өвчтэй хэсэг дээр тавина. Энэ үед час хийсэн мэдрэмж мэдрэгдвэл очих цэгтээ хүрсэн гэсэн үг. Энэ арга бол богино хугацаанд өвчин намдаах маш үр дүнтэй арга юм. Тиймээс гэрийнхээ эмийн санд урьчилан сэргийлэх замаар башир цэцгийн тосыг хадгалж байхад илүүдэхгүй.

Өндөр дэр: Ямар ч үед унтахдаа дэр дэрлэж унтахыг зөвлөе! Бага зэрэг өндөрхөн байхдаа ч зүгээр. Өөрөөр хэлбэл, зүрх толгойноос бага түвшинд байх ёстой. Ингэснээр цусны эргэлт жигд явна. Хэрэв адилхан болчихвол өвдөлт намдахгүй, өвдөж зовоосоор байх болно.      

Хүйтэн жин: Өвчтэй, хавдартай байгаа шүднийхээ хэсэгт гаднаас нь пластик уутанд хагас ус, хагас мөс хийсэн, эсвэл хөлдүү вандуй тавьж, хүйтэн жин тавиарай.  

Өвдөж буй шүдний ёроол хэсэгт мэдрэлийн болон хураагуур судас гэж бий. Тиймээс халуун, хүйтнийг хүчтэй мэдрэх маш мэдрэмтгий байдаг. Мөн гаднаас халдвар авахдаа ч амархан. Гаднаас бактериуд аманд орж ирснээр хүчлүүдийг ялгаруулж, энэ нь цаашлаад шүдний пааланг гаднаас нь гэмтээж, цооролт үүсгэх эх үүсвэр болдог.   

Шүд цоорох бусад эх үүсвэрүүд:

# Шүдний завсар хоолны үлдэгдэл орох. Ялангуяа, шүд хооронд зайтай бол энэ нь түлхүү тохиолддог. Тиймээс шүдний завсар хоолны үлдэгдэл орсон бол тэр дор нь зориулалтын утсаар авч, цэвэрлэж байгаарай.

# Шүдний ямар нэгэн гажигтай. (шүдэндээ ямар нэгэн гэмтэл авсан, мөн үйрч унасан)

# Буруу хоолны хэрэглээ. Үүнд мэдээж хийжүүлсэн ундаа, гурилан бүтээгдэхүүн, чихэр шоколад зэрэг багтана.

# Шүдээ буруу угаах. Шүдний өнгөрөө буруу угаалтаас болж бүрэн цэвэрлэж чадаагүйгээс үүдэн цооролт амархан үүсдэг.

Ямар үед ЗАЙЛШГҮЙ ЭМЧИД ХАНДАХ ёстой вэ?

# Шүдний өвчин 1-2 хоног үргэлжилсэн тохиолдолд

# Бие жихүүцэж, халуурах үед

# Үрэвсэж хавдаж эхлэх шинж тэмдэг илэрсэн үед

# Чих битүү хавагнаж, эсвэл хавдсан үед

# Амьсгалах болон залгихад ямар нэгэн хүндрэл учрах үед

Шүд өвдсөн үед яаралтай тусламж авах аргуудыг танилцууллаа. Гэхдээ өвчин намдчихлаа гээд санаа амраад явж болохгүй гэдгийг энд дахин сануулъя! Эцэст нь, шүдээ хайрлаж, шүд гэмтээх хоол хүнснээс хол байж, цоорохоос нь өмнө сайн арчилж цэвэрлэж байгаарай гэдгийг зөвлөе!

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!