LOADING

Type to search

Uncategorized

50-иас дээш насныхан хэдэн цагт ямар дасгал хийх хэрэгтэй вэ

Share

50-иас дээш насныханд дасгал хийх нь маш чухал нөлөөтэй. Гэхдээ хэр зэргийн ачаалал авч, хэдэн цагийн үед , хэдий хугацаагаар дасгал хийхээ мэддэг байх нь хамгийн чухал.

1. Унтахаасаа өмнөх 3 цагийн дотор дасгал хийхээс зайлсхий

Дасгал хийснээр зүрхний цохилт түргэсэж, цусны эргэлт хурдасдаг. Ингэснээр зүрх цусыг тархи болон бусад эрхтэн рүү маш хурдан шахаж байна гэсэн үг. Ингэснээр хүний бие сэргэж, эрч хүчтэй болдог. Эрдэмтэд дасгал хийснээс хойш 3 цагийн дотор хүний бие сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байж, сэргэг болдог байна. Тиймээс унтахаас өинөх 3 цагийн дотор битгий дасгал хийгээрэй.

Өдөр нь хэдий сайхан дасгал хийсэн ч шөнө нь сайхан амарч чадахгүй нойр муутай хоновол дасгал нь ямар ч үр дүнгүй боллоо гэсэн үг.

Тиймээс өдрийн хамгийн тохиромжтой цагтаа дасгалаа хийн шөнө нь бөх сайн унтаж амарч байгаарай.

2. Шөнийн цагаар дасгал бүү хий

Ямар ч хүнд нойр хамгийн чухал. Тэр тусмаа 50-иас дээш насныханд 7-9 цагийн нойр заавал хэрэгтэй. 50-иас дээш  насныхан нойр дутуу явбал хөгшрөлтийг түргэсгэдэг бөгөөд цус харвах, ой санамж муудах, цусны даралт ихсэх, зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэндээ сайжруулж, эрүүл залуу сайхнаараа байхыг хүсэж байгаа бол шөнийн цагаар дасгал битгий хийгээрэй.

3. Яагаад үдээс өмнө дасгал хийх ёстой гэж

Үдээс өмнө дасгал хийх нь хүний биед хамгийн хэрэгтэй. Жишээлбэл:  The International Journal of Cancer сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар  өглөөний 8 -аас 10 цагийн хооронд дасгал хийх нь эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулж, эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн хорт хавдрын магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ. Унтах цаг болоход бидний биед ялгардаг мелатонин хэмээх бодис шөнийн цагаар дасгал хийснээр тасалддаг. Мелатонин нь хорт хавдрын тархалтыг зогсооход гол тусалдаг бодис юм.

Өглөө эрт босож  дасгал сургууль хийж орой эрт унтаж байх нь хамгийн сайн эм гэдэг үнэн ажээ.

4. Үдээс хойш дасгал хийх нь мөн ашигтай Хэрэв өглөөний хүн биш бол дасгалаа үдээс хойш хийгээрэй. The Journal of Strength and Conditioning Research сэтгүүлд хэвлэгдсэн сонирхолтой судалгаагаар үдээс хойш хүч чадал, уян хатан байдал хоёр хоёулаа хамгийн өндөр түвшинд байдаг болохыг олж тогтоожээ. Энэ нь дасгал хийхэд хэт их ядрахгүй байх сайхан боломж юм.  Британийн спортын анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өглөөний дасгал нь ахимаг насны хүмүүсийн танин мэдэхүй, сэтгэцийн хурц байдлыг сайжруулахад тусалдаг гэж мэдээлжээ

www.eatthis.com/over-50-evening-exercise

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!