Өдөр тутмын том жижиг олон асуудлуудаас болж шөнө унтаж чадахгүй нойр чинь цайрдаг бол энэхүү бөх сайхан унтахад тус болох зөвлөгөөг уншаарай.
1. Тогтмол цагт унтаж хэвших
Эрүүл, насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7 цаг унтах нь хангалттай. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт босож байх хэрэгтэй. Амралтын өдрүүдээр ч гэсэн унтах цагийн хуваариа сайн баримталж бүр чадлахгүй бол зөрүүг нь 1 цагаас илүү гаргахгүй байхыг хичээгээрэй.
Унтах, босох хуваарь тогтмол байснаар биеийн унтах-сэрэх мөчлөгийг бэхжүүлж өгдөг.
Орондоо ороод 20 минцтын дотор унтаж чадахгүй бол хий дэмий орондоо хөрвөөлгүй хөгжим сонсож, ном уншиж аль болох өөрийгөө тайвшруулах зүйлсийг хийгээрэй. Ингээд нойроо хүрэхээр орондоо ороорой.
2. Юу идэж, ууж байгаагаа анхаарч үзээрэй
Оронд орохоосоо өмнө хэт их эсвэл хүнд хоол идэхгүйг хичээгээрэй.
Никотин, кофеин, согтууруулах ундаа зэрэг нь нойрыг сэргээдэг.
3. Тайвшруулах орчинг бүрдүүлэх
Унтахад хамгийн тохиромжтой өрөөг бий болго. Хүн сэрүүн, харанхуй, чимээгүй орчинд хамгийн сайн унтдаг . Гэрэл нойрыг сэргээдэг бөгөөд та оронд ороод гар утас, зурагт харахгүй байх хэрэгтэй.
Мөн унтахаасаа өмнө усанд орох нь биеийг маш сайн тайвшруулдаг.
4. Өдрийн цагаар битгий их унтаарай
Өдрийн урт нойр нь шөнийн нойронд саад болдог. Өдрийн цагаар 30 минутаас илүү унтах хэрэггүй.
5. Өдөр тутамд биеийн хөдөлгөөн, дасгал хийгээрэй
Тогтмол биеийн хөдөлгөөн хийх нь илүү сайн унтах боломжийг олгодог. Гэхдээ унтахынхаа өмнө хэт идэвхтэй байхаас зайлсхийгээрэй.
Өдөр бүр гадуур багахан ч гэсэн салхилж байгаарай.
6. Санаа зовнилоо удирдах
Унтахаасаа өмнө санаа зовж буй асуудлаа шийдэхийг хичээ. Санаа зовж буй зүйлээ тэмдэглээд маргааш хүртэл хойш нь тавь.
Стрессээ удирдаж сурах, бясалгал хийх нь ихээхэн үр дүнтэй. Бясалгал нь сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг.
Хэдийгээр хааяа нэг нойргүй хонох асуудал бараг бүх хүнд тохиолддог ч олон өдөр дараалж, удаан хугацаанд үргэлжилж байгаа бол эмчид заавал хандаарай.