₮ 0

No products in the cart.

Таныг хэвлийн өөхтэй болгодог 10 зуршил

Хэвлийгээр таргалах маш олон шалтгаан байдаг ч буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол,амьдралын буруу хэв маяг гэх цөөн хэдэн шалтгаан голлох үүрэгтэй байдаг.

Хамгийн түгээмэл 10 зуршил юу байдаг түүнээс хэрхэн татгалзах боломжтойг энд өгүүлье.

1. Чихэрлэг ундааны хэрэглээгээ хасах

Ундаа юм чинь ямар идэх юм биш дээ гэж бодож элдэв чихэрлэг ундаа, шүүс, чихэртэй цай, кофе ихээр хэрэглэдэг нь бидний хамгийн том алдаа юм.

Чихэрлэг ундаа нь маш их илчлэг агуулдаг. Глюкоз, фруктоз нь тохируулж хэрэглэвэл биед ашигтай харин хэтрүүлж хэрэглэвэл хор болдог гэдгийг санаарай.

Чихэрлэг кофе, цай нь хоолны дуршлыг бууруулж, сахар нь өөх болон хуримтлагдаж байдаг юм байна.

Орчин цагт та ууж байгаа ундаа, цайныхаа илчлэгийг гаднах шошгоноос нь хараад төвөггүй мэдэж чадахаар болсон тул өөртөө тохирох илчлэгийг сонгон хэрэглэх боломжтой.

Жингээ хаяхад тусалдаг гол ундаа нь ус, жимс ногоотой холимог ус, хар кофе, чихэргүй цай зэрэг болно.

2. Бүхэл үр тариа хэрэглэх

Орчин үед бид бүхэн зав чөлөө муутай гэдэг том шалтгаанаар бэлэн савласан, хагас бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн, түргэн хоолыг өдөр тутмын хоол хүнсэндээ маш ихээр хэрэглэдэг болсон бөгөөд энэ нь жингийн илүүдэлтэй болох бас нэгэн том шалтгаан болж байгаа билээ. 

Бүхэл үр тариа, хэт боловсруулаагүй ногоо жимс нь эслэг, эрдэсээр маш баялаг бөгөөд эдгээр нүүрс ус нь таны бие болон тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.

Энэ нь  хоолны дэглэм дэх бусад бүх энгийн сахарыг зохицуулж, хоол боловсруулж, гэдэсний хэвийн үйл ажиллагаанд тусалдаг эслэгээр хангадаг.

Бүхэл үр тариа гэж юу вэ?

Үр тариаг хальстай нь буталж, няцалж хийсэн хамгийн гол нь үр тарианы байгалийн гаралтай бүх хэсгийг агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзээрэй. Үүнд:

    Арвай

    Хөх тариа

    Улаан буудай

Цавуулаггүй

    Сагаган

    Эрдэнэ шиш

    Овъёос

    Квиноа

    Цагаан будаа зэрэг багтана.

Эслэг ихтэй ногоо нь навчит ногоон, улаан лооль, чидун, авокадо, сонгино, сармис, лууван, төмс, хаш зэрэг олон төрлийн өнгөлөг ногоо багтдаг.

Банана, манго, жүрж, мандарин, киви гэх мэт олон төрлийн шинэ жимс мөн багтана.

Ургамлын гаралтай сайн чанарын тос нь амьтны гаралтай өөх тосноос илүү сайн сонголт юм. Мөн урагмлын гаралтай уураг түлхүү хэрэглэх хэрэгтэй ийм боломжгүй бол амьтны гаралтай илчлэг багатай мах хэрэглэхийг хичээгээрэй.

Зарим хүмүүс эрүүл хоол унд гэхээсээ илүүтэй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнд маш их ач холбогдол өгч эрүүл мэндээ даатгах нь бий. Энэ бол маш буруу сонголт юм. Хоол хүнснээс авч буй шимт бодисыг гүйцэх нэмэлт бүтээгдэхүүн гэж байдаггүйг санах хэрэгтэй.

3. Уураг хангалттай хэмжээгээр хэрэглэх

Амьтан, ургамлын гаралтай уураг нь цатгалан мэдрэмжийг төрүүлж, сэтгэл ханамжтай байхад тусалдаг.

Хоол хүнсэндээ хангалттай хэмжээний уураг хэрэглэхгүй бол цадахгүй мөн  хоолны дуршил буурахгүй илүү их нүүрс ус идэж таргалуулдаг.

Уураг нь бодисын солилцоог сайжруулдаг гол зүйл юм.

Зарим уургийн жагсаалт:

    Амьтны уураг

    Үхрийн мах

    Тахианы мах

    Өндөг

    Загас

    Сүү, бяслаг, тараг, kefir

    Гахайн мах

    Турк

    Ургамлын уураг

    Шош

    Цагаан будаа

    Сэвэг зарам

    Самар

    Үр

Гэхдээ уураг сонгохдоо амьтны гаралтай уураг нь илчлэг багатай уураг байх ёстой.

Хоолныхоо махныөөхийг ялгаж авах, мөн хэт их шарж хайрахгүй байх хэрэгтэй.

 4. Биеийн хөдөлгөөний дутагдал

Өдөржин ажил дээрээ суух, хөдөлгөөнгүй амьдралын хэв маягаас үүдэн илүүдэл жин маш ихээр хуримтлагддаг. Хүн хүний биеийн онцлогоос биеийн аль хэсэгт өөх хуримтлагдах нь ялгаатай байдаг. Хөдөлгөөний хомсдолоос үүдсэн таргалалтаас болж ихэнх хүмүүсийн гуя, хэвлийн хэсгээр өөх хуримтлагддаг.

Хэвлийн хэсгийн өөх нь хамгийн аюултай. Яагаад гэвэл хэвлийн гадна хэсэгт өөх хуримтлагдахаас гадна хэвлийн дотор маш ихээр өөх хуримтлагддаг. Хэвлийн дотор өөх нь маш олон өвчний суурь болж байдаг.

Дотоод эрхтнүүдийн өөх тос нь үл үзэгдэх боловч таны эрүүл мэндэд хамгийн аюултай. Энэ нь артерийн судсанд амьдардаг.  Хэвлийн болон дотор өөхнөөс салахын тулд өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйгээс гаднэа өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчилж аль болох хөдөлгөөн ихтэй байхыг хичээх хэрэгтэй.

5. Ихээр идэх

Нэг дор ихээр идэх нь жин нэмэх маш том шалтаг болдог. Эхэндээ та анзаарахгүй  болов уу. Нэг л мэдэхэд маш их таргалчихсан байх болно. Тиймээс хооллох дадал зуршлаа аль болох эрүүл чанартай болгохыг эрхэмлээрэй. Нэг идэхдээ багаар, чанартай хоол хэрэглэж байх хэрэгтэй.

Хоолондоо эслэг ихтэй ногоо жимсийг ихээр оруулж өгөөрэй.

6. Стресс ба кортизол

Стресстэх нь кортизол хэмээх дааврыг ихээр ялгаруулдаг. Үүнээс болж өөх хуримтлагдаж эхэлдэг. Мөн стрессээс болж хүн ихээр иддэг. Мөн эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтээс болж дааврын өөрчлөлтүүд явагддаг. Тиймээс ажил амьдралаа зөв зохицуулж, эмчид үзүүлэн өөрт тохирсон эмчилгээг хийлгээрэй.

Мөн аль болох стресст орохгүй байж, хэрэв стресст орсон бол эрүүл аргаар стрессээ бууруулахыг хичээгээрэй.

7. Идэж буй зүйлээ анхаар

Энэ нь идэж байгаа болгоноо жинлээд хэмжээд байна гэсэн үг биш. Хамгийн гол нь цагтай нартай хэмжээтэй хязгаартай идээрэй гэсэн үг юм шүү.

Хэзээ юу идэж ууснаа ч мэдэхгүй завсар чөлөө гарах бүрийд л идэж уугаад байвал таны хичээл зүтгэл талаар өнгөрнө гэсэн үг юм.

8.Транс тосны хэрэглээ

Транс тос гэдэг нь мал амьтан ургамлаас бус химийн аргаар гаргаж авсан тос юм. Энэ нь гурилан бүтээгдэхүүн, чихэр, амттан, бялуу, пицца зэрэгт маш ихээр агуулагддаг бөгөөд цусан дахь сайн холестролыг бууруулж муу холестролыг нэмэгдүүлдэг.  Түүнчлэн зүрхний өвчин, 2 -р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг .

Транс тосыг бууруулах арга замууд: Ургамлын гаралтай тос гэж нэрлэгддэг ханаагүй тосыг хэрэглээрэй: рапс, оливын тос, наранцэцэг,  самар, үр, авокадогоос гаргаж авсан тосыг сонгоорой. Шарсан эсвэл хөлдөөсөн хоол хүнснээс зайлсхий.  Маргарин хэрэглэхгүй байх.

 9. Та хангалттай унтдаггүй

Унтсанаар хүн ажиллах эрч хүчээ нөхөж байдаг. Хэдэн цаг, хэр сайн унтсанаас хамаарч маргаашийн  ажлын бүтээмж ямар байх нь шалтгаалдаг. Судалгаагаар хүмүүс 6-7 цаг унтахад дотоод эрхтний өөх тос бага хэмжээгээр хуримтлагддаг болохыг тогтоожээ . Харин нойр дутуу байх нь дааврын өөрчлөлтийг үүсгэдэг.

Унтахад туслах зөвлөмжүүд: Унтах цагийн горимыг баримтал, Шөнө дор хаяж 8 цаг унтдаг, Унтахаас дор хаяж 30 минутын өмнө дэлгэцнээс холд

10. Со гтууруулах ундааны хэрэглээ

Илүүдэл жингээ хасахыг хүсч байгаа ч оройн хоолны үеэр нэг шил дарс ууж, найз нөхөдтэйгээ хамт шар айраг ууж байгаа бол жингээ хасна гэж бодоод хэрэггүй.

А рхины хэрэглээ нь калорийн өөр нэг эх үүсвэр бөгөөд үүнийг “хоосон калори” гэж нэрлэдэг бөгөөд учир нь бие махбодид ашиг тустай тэжээллэг бодис байдаггүй. Эдгээрт элдэв амт үнэр оруулагч мөн сахар хийдэг. Со гтууруулах ундаанд агуулагддаг энгийн сахар нь өөхний эсэд хадгалагддаг. Мөн цаашлаад со гтууруулах ундаа нь бодисын солилцоог зохицуулдаг тестостерон хэмээх дааварт нөлөөлдөг бөгөөд энэ даавар нь хүний унтах мөчлөгт өөрчлөлт оруулдаг, бодисын солилцоог зохицуулахад тусалдаг гэдгээрээ чухал юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...