Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнийхөө дагуу тэтгэлэг хайж буй залуустаа зориулан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгөх вебсайтуудыг танилцуулж байна. Компьютер эсвэл ухаалаг утас ашиглан тэтгэлгийн талаарх мэдээллийг авах боломжтой. Ийнхүү онлайнаар мэдээлэл хүлээн авсанаар сонирхож буй сургууль, коллеж болон мэргэжлээс хамаарч өөрт хамгийн тохиромжтой тэтгэлэгийг сонгох боломж нээгдэнэ.
Scholarships com
Энэхүү сайт нь 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Мэдээллийг цаг алдалгүй хүргэж, хамгийн сүүлийн үеийн шинэ сэргэг мэдээллээр хангах болно. Scholarships.com вэбсайтын гишүүнээр бүртгүүлснээр зарлагдсан бүх тэтгэлэгт хөтөлбөр бус зөвхөн өөрт хэрэгтэй тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг авах боломжтой. Өөрийн хүсэл сонирхол, ирээдүйн зорилгод нийцэхүйц чиглэлийн тэтгэлгүүдийг л хүлээн авах боломжтой гэсэн үг.
Unigo com
7 мянга гаруй сургуулийн 3.6 сая гаруй тэтгэлгийн мэдээлэлтэй. Үүнээс гадна 650 мянга гаруй суралцагчийн болон төгсөгчдийн үнэлгээтэйгээс та өөрийн суралцах сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй ойлголт авч болох юм.
CollegeNet com
Энэхүү вебсайт нь мөн аппликейншнтэй. Мэдээллийн санг сар бүр тогтмол шинэчилдэг. Энэ нь онлайн боловсролын ертөнцөд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд санхүүгийн тусламж шаардлагатай оюутнуудыг хэрэгцээт мэдээллээр хангана.
Тодорхой муж улсууд, тэр байтугай олон улсын хэмжээнд Wintergreen Orchard House компаниар дамжуулан шинээр зарлагдсан тэтгэлэгүүдийн талаарх мэдээллийг зөвшөөрлийн дагуу хүргэнэ. Эндээс Стэнфордын Их Сургууль, Принстоны Их Сургууль, Элоны Их Сургууль, Вашингтоны Их Сургууль гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт танил болсон сургуулиудын тэтгэлгийн талаар мэдээлэл авах боломжтой. Мөн хамгийн олон хүн сонирхож буй тэтгэлгийн үр дүнгийн талаар мэдээлнэ. Долоо хоног бүр төрөл бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
FastWeb
Байгуулагдаад 15 жил болж буй тус сайтад сонирхож буй тэтгэлгээс үл хамааран гишүүнээр элсэх боломжтой. Тэтгэлэгийн хугацаа, бүрдүүлэх материал, тавигдах шаардлага гээд бүхий л дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой. Тэтгэлгээс гадна төрөл бүрийн зээлийн мэдэллийг хүргэнэ. Бүртгэлээр дамжуулан насны ангилалд тохирсон тэтгэлгүүдийн мэдээллийг хүргэнэ.
FinAid com
Санхүүгийн байдал, нас, эзэмшсэн боловсрол, төгссөн сургууль зэргээс хамаарч авах тэтгэлэг, санхүүгийн тусламжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж өгөх хамгийн түгээмэл онлайн эх сурвалж юм. Албан ёсны найдвартай мэдээллийг өгнө. Тэтгэлэгтэй холбоотой луйврын мэдээллүүдийн талаарх сэрэмжлүүлгийг эндээс олж уншаарай.
The College Board
Анх 1900 онд үндэс суурь нь тавигдаж байсан бөгөөд түүнээс хойш тасралтгүй хөгжсөөр байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрийн оюутнуудад олгодог гурван тэрбум гаруй доллар бүхий олон төрлийн тэтгэлэгийн мэдээллийн сан болон хувирсан бөгөөд тус байгууллагын гишүүнчлэлийн холбоонд дэлхийн 6000 гаруй боловсролын байгууллагууд нэгджээ. Мөн танд шаардлагатай гарын авлагаар хангана.
ScholarshipMonkey com
Энэхүү сайт сая гаруй оюутнуудад тэтгэлэг олоход нь туслах гүүр болсон талаараа мэдээлсэн бөгөөд хэрэглэгчдэд ээлтэй вебсайтаар нэрлэгджээ. Энд өөрийн бүртгэлийг үүсгээд түлхүүр үгсээр хайхад л хангалттай мэдээллийг олж авах боломжтой.
Sallie Mae
Тус вебсайт нь улсынхаа хэмжээнд нийтдээ 18 тэрбум гаруй долларын тэтгэлгийг сая сая оюутнуудтай хуваалцсан байна. И-майл хаягаа бүртгүүлж, баталгаажуулснаар өөрт хэрэгцээт чухал мэдээллийш цаг алдалгүй авах боломжтой. Дашрамд дурьдахад гишүүнээр элсэхээр бүртгүүлсэн хэрэглэгч сар бүр сугалаат хонжворт оролцох боломжтой гэнэ.
Zinch com
Салбар, салбаруудад өөр өөр тэтгэлгийг харьцуулж харах боломжтой орчин үеийн онлайн эх сурвалжуудын нэг бөгөөд нэг тэрбум гаруй долларын үнэтэй 5000 гаруй тэтгэлэгийн мэдээллийг хуваалцжээ. Тэтгэлгийн шаардлага, материал хүлээн авах хугацаа зэргийг нарийн тодорхой мэдэж авна.
cappex com
Чикаго хотод үйл ажиллагаагаа явуулдаг тус вебсайт 2006 онд байгуулагджээ. Сайтын нэр нь “College Application Exchange” гэсэн үгний товчлол аж. Тэтгэлэгт материал бүрдүүлж, өргөдөл гаргах явцад зааварчилгаа, янз бүрийн мэргэжлийн тойм мэдээллийг өгдөг. Өөрт хэрэгтэй тэтгэлгийг олж авахад хамгийн тохиромжтой эх сурвалжуудын нэг. Олон улсын сургуулиудын нэгдсэн мэдээллийн сайт. Олон сургуулиудыг харьцуулах, давуу болон сул талуудыг жиших өгөгдөлтэй.
Niche com
Niche.com нь хэрэглэгчдэд ээлтэй мэдээллийг олгох зорилготой бөгөөд бүртгэл үүсгэх шаардлагагүй. Эндээс та өөрийн сонголтын дагуу тэтгэлэг хайх боломжтой. Тухайлбал, голч дүн харгалзахгүй, эссэ бичлэг шаардахгүй гэх мэт.
Scholarship Points com
Өөрийн давуу талдаа тохирох тэтгэлэгт хөтөлбөр хайж байгаа бол энэ сайт яг тохирно. Их сургуулийн өндөр голчтой, нийгмийн идэвхтэй зэрэг давуу талаа оруулахад л энэ чанарыг голлож үздэг хөтөлбөр гарч ирэх болно.
Peter sons com
Сургууль, хөтөлбөр, чиглэл, мэргэжил, чанар, үнэлгээ зэрэг олон талаар хайлт хийх боломжтой.