₮ 0

No products in the cart.

Судалгаагаар монголчууд бусад орны хүмүүсээс эрт өвчин тусдаг нь тогтоогджээ

Эрдэм шинжилгээний “The Lancet” сэтгүүлийн газраас дэлхийн улс орнуудын иргэдийн хөгшрөлтийн талаар судалгаа явуулжээ. Судалгаагаар монголчууд бусад орны хүмүүсээс эрт өвчин тусдаг нь тогтоогджээ.

Хөгжилтэй орнуудад иргэд нь 76 настайдаа “нас ахиж” байгаагаа мэдэрч эхлэдэг бол манай улсад дөнгөж 55 наснаасаа гэнэ.

Энэ судалгаа нь дундаж наслалтыг харьцуулах биш харин хөгшрөлтийн өвчинд хэд орчим насандаа нэрвэгдэж эхлэдэг вэ гэдгийг тогтоосон судалгаа юм. Судалгаанд Паркинсоны өвчин, Альцхаймерын өвчин зэрэг нийт 92 өвчин, цус харвалт, зүрх судасны өвчинг хамруулж, дэлхийн 192 оронд 27 жилийн турш явуулсан шинжилгээг харгалзан үзсэн байна.

Дэлхий нийтийн хэмжээнд хөгшрөх дундаж нас 65 байгаа ч Швейцарь, Япон, Сингапур, Франц улсуудад иргэд нь 76 настайдаа л өөрийгөө хөгширлөө гэж мэдэрч эхлэдэг байна. Харин Украинд 57, Молдавд 58, ОХУ-д 59, Румынд 61 настайдаа 65 настай мэт хөгширч, өвчин тусдаг гэнэ.

Монголд бол 55 настайгаас нь хөгшрөлтийн өвчин илэрч эхлэдэг гэжээ.  

Папуа Шинэ Гвинейд 45, Афганистанд хүмүүс 51 нас хүрэхэд хэдийнэ 65 нас хүрсэн мэт хөгширсөн байдаг гэсэн дүн гарсан байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...