₮ 0

No products in the cart.

Малын таван цул идэхэд Д витамины дутагдал нөхөгддөг

Манай улсын анагаахын эрдэмтэд Харвардын их сургуультай хамтарч судалгаа хийгээд, Монголчуудын “Д” аминдэмийн дутагдлыг арилгачихвал нас баралтын гол шалтгаан нөхцөл болж байгаа 10 өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж байгааг тогтоосон байдаг. Д аминдэмээ бид нэмэлт эм тариа, нарны тусгалаас илүүтэй уламжлалт хоол хүнснээсээ авч болохыг ч тэд санал болгосон байна.

Д аминдэм хүний биед дутагдсанаар дархлаа мууддаг. Үүнээс үүдээд наад зах нь ханиад томуу, цаашлаад үхэлд хүргэж болох өвчнүүд ч тусдаг байна. Далайн улс орнууд Д аминдэмийг загасны тос, үрээс нөхдөг бол  АНУ сүү, талхаа Д аминдэмээр баяжуулдаг. Харин бид Д аминдэмээ өндөр үнэтэй бүтээгдэхүүнээс авахаас илүүтэй хоол хүнс, тэр дундаа малын таван цулаас авах боломж бийг эрдэмтэд сануулж байна.

Д аминдэмийн дутагдалд хүүхдүүд хамгийн их өртдөг. Сүүлийн жилүүдэд вирусний гаралтай ханиад томуу ихсэж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаагийн нэг том шалтгаан ч энэ гэж үзэж байгаа юм. Тиймээс хүүхдүүдийн Д аминдэмийн хэрэглээг нэмэхийн тулд Монгол, Америкийн судалгааны багийнхан “Үдийн цай” хөтөлбөрөөс эхлэх хэрэгтэй гэж үзсэн байна. Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх, тунг нэмэгдүүлэх зөвлөмжийг Ерөнхий боловсролын сургуулиудад хандан гаргасан ч огт хэрэгжээгүй байгаа юм. Энэ зөвлөмжид малын элгээр хоол бэлтгэж хүүхдүүдэд өгч байх тухай дурдсан байдаг юм байна.

Нарны тусах өнцөг, улирлын нөхцөл байдлаас хамааран дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс Д аминдэмийг ижил хэмжээнд авч чаддаггүй. Бид Д аминдэмийг нөхөхийн тулд өндөр өртөг зардал гаргах шаардлагагүйгээр малынхаа дотор эрхтнийг л хоол хүнсэндээ зөв хэрэглээд сурчих хэрэгтэйг анагаахын эрдэмтэд хэлж байна.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...