₮ 0

No products in the cart.

Амьдралдаа мөрдлөг болгох буддизмын гурван үнэн

Заримдаа амьдрал шударга бус мэт санагдаж, алдаагаа засах эцэс төгсгөлгүй тойрог мэт бодогдох үе бий. Гэвч та буддизмын энгийн гурван үнэнийг мөрдлөг болгож чадвал амьдрал тань бүхэлдээ өөрчлөгдөх боломжтой юм.

Дукка: Амьдралын хоосон чанар

Дукка хэмээх үг нь өргөн хэрэглээнд “зовлон зүдгүүр”, “гаслан”, “жаргалтай бус” гэх утгыг илэрхийлдэг. Иймд зарим хүмүүс буддизмыг гутранги, өөдрөг бус номлолтой хэмээн ташаа ойлгох нь бий. Үнэн хэрэгтээ дукка хэмээх ойлголт нь буддизмд төгөлдөржөөгүй, хоосон чанар, хувирамтгай гэсэн санаа илэрхийлдэг. Мөн буддизмд амьдрал болоод орчлон ертөнцийн юмс үзэгдэлд бодитоор ханддаг билээ.

Хэрхэн мөрдлөгө болгох вэ: Ихэнх хүн сэтгэлийн шаналалаасаа зайлсхийхийн тулд сөрөг сэтгэл хөдлөлөө хүчээр дарж, түүнээс зугтаахыг хичээдэг нь угтаа тэднийг улам их зовоодог гэж буддистууд тайлбарлажээ. Гэвч бодит байдал дээр уйтгар гуниг, гарз хохирол, ганцаардал, айдас түгшүүр нь амьдралын салшгүй нэг хэсэг юм. Иймд зайлшгүй зүйлсээс зугтах гэж бүү хичээ. Та амьдрал төгс бус гэдгийг аль болох хурдан ухаарч чадвал төдий чинээгээр амьдрал тань хялбар болж, хоосон хүлээлт үгүй болно.

Аникка: Амьдрал бол байнгын хөдөлгөөн

Амьдрал бол тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөн юм. Өглөө босоход л та өчигдрийнхөөсөө тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Өөрөө ч анзаараагүй байхад бодол санаанаас эхлээд биеийн температур тань хүртэл  өөрчлөгдсөн байх нь бий. Биднийг хүссэн ч хүсээгүй ч хүрээлэн буй орчин, юмс бүгд өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл хорвоо ертөнц дээр мөнх үргэлжлэх зүйл нэгээхэн ч үгүй. Аз жаргал, зовлон бэрхшээлийн аль аль нь хэзээ нэгэн цагт эцэс болно. Энэ тухай эртний Грекийн философич Гераклит хүртэл “Нэг голын усанд хоёр удаа орж болохгүй” хэмээсэн байдаг. Голын ус хэзээ ч нэг янзаараа байдгүйн адил бүх зүйл хувьсан өөрчлөгддөг гэсэн санаа.

Хэрхэн мөрдлөгө болгох вэ: Өөрчлөлтөд таларх. Өнөөдөр чиний зовлон бэрхшээл болж байсан зүйл маргааш гэхэд дурсамж болон үлдэнэ.

Анатма: Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг

Мэдрэлийн эмч эмчилгээний төгсгөлд “Та юу хүсч байна вэ” хэмээн асуухад ихэнх өвчтөн “Өөрийгөө олохыг” гэж хариулдаг байна. Гэвч бидний үргэлж хайдаг “би” хэмээх зүйл нэгэн хэвийн, тогтонги оршдоггүй.

Хэрхэн мөрдлөгө болгох вэ: “Өөрийгөө олох” гэсэн эцэс төгсгөлгүй эрэлд гарахын оронд хором мөч бүхэнд өөрийгөө шинээр бүтээхэд анхаарал хандуул. “Би” хэмээх зүйлийг хаа нэгтээгээс хайж олдоггүй. Үүнийг бид өөрсдөө бүтээдэг.

БҮСГҮЙН ХҮҮРНЭЛ

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...