LOADING

Type to search

Зөвлөгөө

СУДАЛГАА: Хүмүүс 9-өөр төгссөн насандаа амьдралдаа хамгийн том шийдвэр гаргадаг

Share

АНУ-ын Сан-Диего дахь Анагаахын их сургуулийн судлаачид нас, насны хүмүүсийн ганцаардлын түвшинг судалжээ. Тус цахим санал асуулгад 20-69 насны 2843 хүн хамрагдсан бөгөөд ганцаардлын төвшин 20-30 наснаас өндөрсөж эхэлж байгаа нь тогтоогдсон байна.

Учир нь энэ насны хүмүүс карьераа бүтээх, ханиа хайх, өөрийгөө үүрэгжүүлэх зэргийн улмаас стресс ихтэй байдаг аж. Харин 60-аас дээш насны хүмүүс ганцаардал бага мэдэрдэг гэж хариулсан аж.

Мөн 45 орчим насыг ганцаардлын оргил үе гэж үзсэн байна. 40-50 насны хооронд ихэнх хүнд эрүүл мэндийн асуудал тулгардаг бөгөөд энэ насанд хүн хагацалтай учрах нь их байдаг ажээ. Энэхүү судалгааны материалыг Journal of Clinical Psychiatry сэтгүүлд нийтэлжээ.

Хүүхэд 7-8 насандаа шинэ хэл сурахад хамгийн хялбар байдаг.

Хэдийгээр хэл шинжээчид болон сэтгэл судлаачид энэ талаар маргаантай байдаг ч ихэнх хүмүүс бага насандаа хэл сурах нь хамгийн хялбар байдаг нь тогтоогджээ.

Хүний тархи 18 насандаа мэдээлэл хүлээн авч боловсруулах чадвар хамгийн өндөр байдаг.

Хүний тархины хүлээн авах чадварыг шалгах гол аргуудын нэг нь кодчилох тест юм. Уг тестээр хүмүүст тоонуудыг дүрсүүдтэй адилтгаж өгснөөр дараа нь зөвхөн тоонуудыг нь өгч харгалзах дүрсүүдийг бичүүлдэг аж. Уг тестэд хамгийн өндөр оноо авсан насны бүлгийнхэн дунджаар 18 настай байдаг.

Хүн 22 насандаа бусдын нэрийг цээжлэхдээ хамгийн сайн байдаг.

Хэн нэгэнтэй танилцахдаа нэрийг нь баруун чихээрээ сонсож зүүнээрээ гаргасан тохиолдлууд бидэнд олон байдаг. Судалгаагаар хүн 22 настайдаа хүний нэрийг цээжлэхдээ хамгийн сайн байдаг аж.

Эмэгтэйчүүд 23 насандаа эрчүүдэд хамгийн дур булаам санагддаг бол эрчүүд нас ахих тусам эмэгтэйчүүдэд илүү царайлаг харагддаг аж.

OKCupid гэх онлайн болзооны сайтын хамтран үүсгэн байгуулагчийн бичсэн “Dataclysm” номонд OKCupid сайтын цуглуулсан өгөдлүүдийг ашиглан хайр, болзоо, харилцааны талаарх асуултууд гаржээ. Уг номонд эрчүүд 20 гаруй насны бүсгүйчүүдэд хамгийн ихээр татагддаг бол эрчүүд хөгширсөн ч 20 гарсан эмэгтэйчүүдэд татагдсаар байдаг аж. Харин 20 нас гарсан бүсгүйчүүд өөрөөс нь хэд ах эрчүүдэд илүү татагддаг байна. (OKCupid сайтын хэрэглэгчдийн өгөгдөл дээр суурилсан тул энэ нь бүх хүмүүсийг төлөөлөхгүй)

Хүний амьдралын сэтгэл ханамж 23 насанд хамгийн өндөр байдаг.

Германд 23 мянган хүнээс авсан сэтгэл ханамжийн судалгаагаар бүх зүйлийг бодоод үзэхэд 23 насандаа бид амьдралдаа хамгийн сэтгэл хангалуун байдаг аж.

Хүн 25 насандаа биеийн хүч хамгийн ихтэй байдаг.

Хүний биеийн булчин хамгийн өндөр хөгжилдөө 25 насанд хүрдэг бөгөөд булчингийн тэсвэр сайжруулах дасгалын ачаар дараагийн 10-15 жил булчин чанараа алддаггүй байна.

Бид 26 насандаа амьдралын ханиа сонгох хамгийн өндөр магадлалтай байдаг.

Хүн нийт боломжит сонголтуудын 37 хувийг мэдэж байвал хамгийн сайн сонголтыг хийдэг аж. Үүнийг 37 хувийн дүрэм гэж нэрлэдэг. Уг дүрмээр хүн 26 насандаа амьдралынхаа турш учрах хангалттай тооны хүмүүстэй хэдийнэ учирсан байдаг.

Марафоны хамгийн шилдэг тамирчид дунджаар 28 настай байдаг.

Бүтэн марафоны дэлхийн дээд амжилт 2 цаг 25 секунд байдаг. Судалгаагаар бүтэн марафоныг уг амжилттай дөхөхүйц гүйж чадсан тамирчдын дундаж нас 28 байдаг.

Хүний биеийн яс 30 насанд хамгийн бат бөх байдаг.

Бидний яс 30 настайд хамгийн бөх байдаг бөгөөд үүнээс хойш кальц, Д витаминыг тогтмол хэрэглэж ясаа сийрэгжихээс сэргийлж болох ч аажмаар чанараа алддаг аж.

Хүн 32 насандаа бусдын царайг санахдаа хамгийн сайн байдаг.

Лабораторид хийсэн судалгаагаар танихгүй хүмүүсийн царайг хамгийн хурдан таних чадвар сайтай хүмүүсийн дундаж нас 32 байдаг.

Нобелын шагнал авсан эрдэмтдийн дундаж нас нь 40 байдаг.

Америкийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар Нобелын шагнал хүртэгсдийн дундаж нас 40 байдаг. Зөвхөн суутнуудаар хязгаарлагдахгүйгээр хүмүүсийн хийж байгаа ажилдаа хамгийн өндөр амжилт гаргах нас нь мөн 40 нас байдаг байна.

Эмэгтэйчүүд 39 насандаа, эрчүүд 48 насандаа хамгийн өндөр цалин авдаг.

Payscale-ээс хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд 39 насандаа авдаг цалингийн медиан нь 60 мянган ам.доллар байдаг бол эрчүүдийнх 48 насандаа медиан цалин нь 95 мянган ам.доллар байдаг.

Хүн 40,50 насандаа бусдын сэтгэл хөдлөлийг хамгийн сайн ойлгодог.

Эрдэмтэд 10 мянган хүмүүст туршилт хийж тэдэнд зөвхөн нүд нь харагдах зургууд үзүүлж зурган дээрх хүн ямар сэтгэл хөдлөл гаргаж байгааг таахыг хүсчээ. Үр дүнд нь зөвхөн нүдийг нь харснаар тухайн хүний сэтгэл хөдлөлийг хамгийн сайн ойлгож байсан хүмүүс 40, 50 гарсан хүмүүс байв.

Хүн 69 настайдаа амьдралд дахин хамгийн сэтгэл хангалуун болдог аж.

Германд хийсэн судалгаагаар хүмүүс 23 настайдаа хамгийн өндөр сэтгэл ханамжтай байсан бол 69 настайдаа бидний сэтгэл ханамж дахин хамгийн өндөр цэгтээ очдог аж.

Хүний хэрэглэх үгсийн сан 60 насны төгсгөлд, 70 насны эхэнд хамгийн өндөр байдаг.

Хүмүүсээс авсан шинэ үгийн олон сонголттой тестийн үр дүнд нь дунджаар 70-аад настай хүмүүс хамгийн өндөр оноо авсан аж.

Хүмүүс 9-өөр төгссөн насандаа амьдралдаа хамгийн том шийдвэр гаргадаг.

Судлаачдын 29, 39, 49 болон 59 настай хүмүүс дээр хийсэн судалгаагаар эдгээр насуудад хүн сайн ч муу ч амьдралдаа хамгийн чухал шийдвэрүүдийг гаргасан байдаг аж. Тэд 9-өөр төгссөн насандаа марафонд анх удаа гүйх, гэрлэх, салах зэрэг шийдвэр гаргах нь түгээмэл байдаг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!