Хүмүүс хоорондоо :
– Манай бэр гэж аймшиг ааш гэж АДСАГА
– Манай авгай гэж ёстой ядаргаатай бөөн
ААШНЫ ТУЛАМ
– Манай хадам гэж ШУЛАМ
– Манай ээж их харамч хахир ХАТУУ
гээд л ам уралдан ярьцгаадаг.
Эр нөхөр нь эрхлүүлж эвийлдэггүй эхнэр хүн энэ бүхэн ийм л байх ёстой юм шиг хүлээн зөвшөөрч, инээдэггүй, эрхэлдэггүй эвдэрсээр эвдэрсээр эцэс сүүлд нь энэ нэг хатуу сэтгэлтэй хүйтэн хүүхэн гэж эргэн тойрныхондоо дуудагдсаар дуусдаг…
Гэтэл эмэгтэй хүн байгалаасаа эрх нялх байсаар ирсэн шүү дээ.
Эцэгтээ ахдаа эрхэлж эрхэлж ирдэг.
Эрхлэх нь өөрөө эрхийн балай болно гэсэн үг биш. Энийг авна тэрийг хийнэ гэж энд тэнд уйлж орилохыг хэлээгүй юм шүү
Эрхэлнэ гэдэг нь хайрлагдана гэсэн үг
Эвий минь дээ намайг дагаад энэ хүртэл ирсэн юм гэж эр нөхөр нь хайрлана
гэсэн үг.
Ммм дада нялх юм чинь дээ эмэгтэй хүн шүү дээ гэж эр нөхөр нь өрөвдөнө гэсэн үг
Бүсгүй хүн шүү дээ гээд бүдүүн дуугаар aйлгаж_ярихгүй гэсэн үг
Бүлтгэр үрсийг минь төрүүлэх гэж биеэ ханзартал өвдсөн шүү дээ гээд буулт_хийнэ гэсэн үг
Эхнэр минь шүү гэж энд тэндэхийн хэл амнаас өмөөрнө гэсэн үг
Эцгээс нь би гуйж авсан даа гээд эхийнх нь хайрыг үргэлжлүүлнэ гэсэн үг
Хийсэн хоолыг нь голоод хэрүүл хийж зовоохгүй л гэсэн үг
Хүн бүхэнтэй хардаад хөөрхий эмэгтэйг тамлахгүй гэсэн үг
Буруу зөв нь хамаагүй бүх яриаг нь сонсож сураад бүүр түүрхэн гунигтай суугаа гэргийгээ бүлээн_харцаар харна л гэсэн үг
ЭРХЭЛДЭГ ЭМЭГТЭЙ ХЭРЭЛДСЭН Ч ЭРХЭЛЖ ХЭРЭЛДДЭГ
ЭРХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ ЭМЭГТЭЙ ХЭРЭЛДВЭЛ ЭВДЭРЧ ХЭРЭЛДДЭГ
Хатуу эмэгтэй хаанаас үүсдэг вэ?
~ Хэрүүл нэхэж, хүслийг нь хорьж, хайрыг нь үл тоож, хамаг муугаар харааж, дорд үзэж, доромжилж, гар хүрч, ганцаардуулж, үл тоож, үгийг нь хорьж, алдааг нь сануулж, алхам бүрийг нь хянаж, үл итгэж, үгний муугаар харааж суудаг
ХҮЙТЭН ХӨНДИЙ ХЭНЭГГҮЙ МУУ ЭР ХҮН
ТАНААС Л ХАТУУ ЭМЭГТЭЙ ҮҮСДЭГ.