Зарим хүмүүсийг шумуул их хаздаг бол зарим нь сүрэг шумуул нисэж байсан ч огт өртөлгүй байх нь бий. Үүнийг хүмүүс цусны бүлгээс хамаардаг гэж боддог нь эндүүрэл гэнэ.
Москвагийн их сургуулийн ерөнхий экологи, гидробиологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Вадим Марьинский хүмүүс шумуулд хазуулах нь юунаас хамаардаг, шумуул “хохирогчоо” хэрхэн сонгодог талаар тайлбарлажээ. Түүний өгүүлснээр, шумуулнууд хүний цусны бүлгээс хамаарч хаздаг гэх ойлголт нь ташаа гэнэ.
“Шумуулнуудын хувьд хүнээс гарч буй үнэр, дулаан ихээхэн чухал байдаг. Хүмүүсийн цусны бүлгээс хамаардаг гэх ташаа ойлголт бий. Үнэндээ бүх зүйл арай энгийн. Хүн их хөлөрдөг бол шумуулд хазуулах нь элбэг” хэмээн Марьинский тайлбарлажээ.
Түүний өгүүлснээр, их хөлөрсөн хүмүүсийг шумуулнууд ихэвчлэн “онилдог” гэнэ.