₮ 0

No products in the cart.

САЙН МЭДЭЭ: ГССҮТ нисдэг тэргээр яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв 2017 оны 11 сард яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд нисдэг тэрэг анх удаа ашигласан юм

Мөн 2020 оны зургадугаар сард эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайг байгуулав. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч эмнэлгийн мэргэжилтэнүүд орон нутагт осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ингэснээр алслагдсан бүс нутагт яаралтай тусламж авах шаардлагатай өвчтөнүүдэд нисдэг тэргээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж өвчтөнийг газраар тээвэрлэснээс харьцангуй богино хугацаанд эмнэлэгт хүргэх боломжтой болж байна.

Тухайлбал 100 орчим км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг машинаар тээвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг бол нисдэг тэргээр 20 минутын дотор эмч нарын баг тусламж үзүүлж, эмнэлэгт авчрах боломжтой ба цаашилбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг бусад эмнэлгээс тусламж авах шаардлагатай үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...