₮ 0

No products in the cart.

Дараах газруудад элэгний В, С вирусийн шинжилгээг ҮНЭГҮЙ хийнэ

ЭМДЕГ 2017 оноос эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой юм.

Өнөөдрийн байдлаар элэгний B,C вирусийн илрүүлэг, оношилгоог ЭМД-ын сангаас бүрэн дааж 1.2 сая гаруй хүнд хийжээ.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт хамрагдах заавар:

ЭМДЕГ-тай гэрээтэй 19 лаборатори “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Хавдар судлалын үндэсний төв

Халдвар өвчин судлалын үндэсний төв

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг

Төв аймгийн нэгдсэн эмнэлэг

Грандмед

Аллергимед

УБ Сонгдо

Медипас

Меданалитик

Гялс

Ливерцентр

Оношмед

Бонавита

Протлаб

Дермамед ХХК

 Евростандарт лаборатори.

Уг хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.

Шинжилгээний хариу эргэлзээтэй гарвал аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээ хийлгэх ёстой. Үүний зардлын 5,000-10,000 төгрөгийг ЭМДС-аас төлдөг.

Хамгийн сүүлд баталгаажуулах шинжилгээнд элэгний В, С вирус илэрвэл төрийн болон хувийн хэвшлийн дээрх 19 лабораторид өөрөөсөө мөнгө төлөлгүйгээр вирус тоолуулах боломжтой.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...