₮ 0

No products in the cart.

Аделийн хувийн дасгалжуулагчийн 3 чухал зөвлөгөө

Алдарт дуучин Адель 45 кг жин хасаж, шинэ дүр төрхтэй болоод буй билээ. Аделийг жингээ хасахад хамгийн их нөлөөлж чадсан хүний нэг бол түүний хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан Пит Геракимо юм.

Тэрээр Аделийг фитнессээр хичээллэж эхэлснээс хойш дөрвөн жилийн турш хамтран ажиллажээ. Туршлагатай дасгалжуулагч Пит Геракимо илүүдэл жингээ хасах тухай, дэлхийн хэмжээний одуудтай хэрхэн ажилладаг зэргээ хуваалцсаныг хүргэж байна.

Өдгөө 48 настай дасгалжуулагч Пит Геракимо фитнессээр хичээллэх гэж буй бол “биедээ өөрчлөлт гарахыг яаран хүлээх хэрэггүй” хэмээн зөвлөв. Мөн тэвчээртэй, шаргуу байх нь хамгийн чухал гэдгийг онцолжээ.

Хурдан үр дүнд хүрэх нь тур зуурынх байх магадлалтай. Харин аажмаар ахиц гаргах нь цаашдаа илүү урт удаан үргэлжлэх амжилтын үндэс болдог аж.

Хэрвээ та Аделийн жингээ хассан түүхээс урам авсан бол өөрөө оролдоод үзэж болох юм. Учир нь түүний дасгалжуулагч нэг л зориг шулуудсан бол жингээ хасах нь тийм ч хэцүү ээдрээтэй асуудал биш гэж зөвлөжээ.

Өөртөө итгэлтэй байж, зөв дадал зуршлыг цогцлоон сахилга баттай байхад л хангалттай аж. Пит Гераким дараах гурван зүйлийг онцлон тэмдэглэжээ. Үүнд:

  • Нарийн тооцоолсон хооллолтын төлөвлөгөө гаргаж, дагах,
  • Дасгал хөдөлгөөн тогтмол хийж зүрхний цохилтоо хурдасгах хэрэгтэй. Өөрийгөө чөлөөлж шинэ зүйлс туршиж үз,
  • Бие болон тархиа бүрэн амрааж, сэргээхийн тулд сайтар унтаж амрах нь нэн чухал хэмээжээ.

Дасгал хөдөлгөөн нь хүний хувийн онцлогт тохирсон байх ёстой. Хэн нэгний хийж буй дасгалыг заавал дуурайн хийж өөрийгөө хэт хүчлэх нь хурдан залхахад хүргэдэг. Хүнд дасгалыг хөгжилтэй өөрт амар байдлаар хийх нь илүү үр дүн үзүүлдэг байна.

Пит Гераким хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм бэлдмэл, тураах цай зэргийг огт санал болгодоггүй. Харин эрүүл зөв хооллох нь зүйтэй гэж үздэг аж.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...