₮ 0

No products in the cart.

Шумуул үргээгчийг гар доорх зүйлсээр хийх аргууд

Урин дулаан цагтай цуг ирдэг хамгийн том дайсан бол шумуул. Нойргүй хонож, загатнаж, арьс улайх нь наад захын асуудал. Тиймээс шумуул үргээх, хазуулахаас хамгаалах шилдэг аргуудыг хүргэж байна.

Лаванда, ганга, гоньд, гаа, эвкалипт, хуш зэрэг аль ч төрлийн үнэртэй эфирийн тос шумуулнаас хамгаалах шилдэг хэрэгсэл болдог. Эфирийн тосоо хөвөнд шингээж цонхны тавцан юмуу дэрний ойролцоо тавьж болно. Эсвэл эфирийн тосоо нүүрний тостой холиод биеийн ил гарах хэсэг, шумуул хамгийн их хаздаг хэсэгт түрхээрэй.

Элдэв төрлийн хольц, химийн найрлагатай цацлага ашиглахын оронд байгаль дээрх шумуул үргээгчдийг ашигла. Жимсний мод, шимтэглээ цэцэг, муурын гаа, розмарин, базилик зэрэг ургамлуудыг тарих нь шумуулыг холдуулах шилдэг арга юм.

Нимбэгийг голоор нь хэрчиж башир цэцгийг дотор нь шигтгэж өгөх хэрэгтэй. Үүнийг орныхоо дэргэд тавьсан байхад цонхоо нээлттэй ч унтаж болно.

Гарын доорх материал ашиглан шумуулны занга бэлдэж болно. Зурагт үзүүлсэн дарааллаар уусмалаа бэлдэх бөгөөд исгэгчээ хийсний дараа хутгах хэрэггүй гэдгийг санаарай. Учир нь энэ уусмао нүүрстөрөгчийн давхар исэл агуулдаг.

Шилмүүст боргоцой болон арцыг хамтад нь шатаахад шумуулыг холдуулдаг. Учир нь шумуул энэ төрлийн үнэрээс дайждаг.

Хэрэв та байгальд зугаалж байгаа бол зэрлэг интоор жимсээр биеэ хөнгөхөн үрээд үзээрэй.

ВАНИЛЬНИЙ НУНТАГ – Ванильний нунтгийг 10/1-ийн харьцаатайгаар сайтар холиод биеийнхээ ил гарсан хэсгүүдэд түрхээрэй. мөн ванилийн уусмалыг устай холиод хувцас болон бие рүүгээ цацаж хэрэглээрэй.

ЭФИРИЙН ТОС– Төрөл бүрийн ургамлаас гаргаж авсан эфирийн тосыг нэг аяга усанд 5-10 дуслыг хийж сайтар холиод биеийн ил хэсэгт болон дулаан ялгаруулж буй гэрлийн чийдэн гэх зэрэг зүйл дээр түрхээрэй. эсвэл дээрх шингэнийг хөвөнд шингээгээд цонхныхоо тавцан дээр тавьж болно.

ГАНДИГАРЫН МОДНЫ МӨЧИР – Гандигарын модны мөчрийг өрөөндөө тавиарай. энэхүү модны үнэрээс шумуул, хортон шавьж маш сайн дайжих болно. харин унтлагын өрөөндөө тавьж болохгүй шүү. гандигарын модны хурц үнэр нойрыг тань хулжааж мэднэ.

БАШИР ЦЭЦЭГ – Таван ширхэг башир цэцгийг аягатай усанд хийж 15 минут орчим буцалгана. 10 дусал башир цэцгийн хандыг биеийн цацлагатайгаа хольж ил гарсан арьсан дээрээ түрхээрэй. энэ арга таныг хоёр цаг орчим хугацаанд шумуулнаас хамгаална.

АРЦНЫ ИШ– Хэрэв та гадаа түүдэг галын дэргэд суух гэж байгаа бол гал руугаа хэдэн ширхэг арцны иш хийхэд л шумуул таны дэргэдээс дайжин алга болно.

ХУШНЫ ТОС – Хуш модны тосны үнэрнээс ялаа шумуулаас гадна орон сууцанд үүрлэдэг элдэв шавьжнууд хүртэл дайждаг.

ШАРИЛЖНЫ ХАНД – Шарилжны үндсийг буцалгаж хандлаад хүссэн газартаа цацаарай. нэг ч шумуул тань руу ойртож чадахгүй.

ХОНИН НҮДЭН ЦЭЦЭГ – Хонин нүдэн цэцэг бол шумуулны жинхэнэ дайсан. энэ цэцэгний үнэр шумуул, хортон шавьжны мэдрэлийн эсэд шууд нөлөөлдөг. тиймээс зуслангийнхаа байшингаа тойруулаад хонин нүдэн цэцэг тарьчихвал та энэ зунжин шумууланд санаа зовохгүй сайхан амарч болно.

УЛААН БУУДАЙ– Эрт цагт хүмүүс улаан буудайны үндсийг хандлан шумуул болон бусад цус сорогч шавьжнуудаас өөрсдийгөө хамгаалдаг байжээ. улаан буудайг буцалгаж хандлаад тунгалаг шар өнгийн шингэн болмогц хөргөөгөөд нүүр гараа угаагаарай. нэг ч шумуул тань руу ойртохгүй.

Шумуулд хазуулсан, хавдсан бол сонгино, сармис хамгийн тохиромжтой. Сонгиныг хоёр хэсэг болгон зүсэж хазуулсан хэсэгтээ тавьж болно. Сармисыг бяцалж бага зэрэг устай холиод даавуунд хийж хазуулсан хэсэгтээ жин тавиарай.

Гурван цайны халбага хүнсний содыг нэг цайны халбага устай холиод хазуулсан хэсэгтээ тавьж хатаана.

Шумууланд хазуулсан хэсгээ нимбэгний шүүсээр шавшвал загатнах нь багасдаг.

Халбагыг халуун усанд дүрж хэсэг хугацаанд байлгасны дараа хазуулсан хэсэгтээ хэдэн минутын турш жин тавина.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...