₮ 0

No products in the cart.

Цусны даралт ихсэхээс сэргийлэх АРГУУД

Цусны даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Цусны даралт ихсэх өвчин гэж юу вэ?

Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал юм. Цусны даралт ихсэх өвчин гэдэг нь сүүлийн хоёр долоо хоногт артерийн /цусны/ даралт бууруулах эм хэрэглээгүй үед зүрхний агшилтын /дээд/даралт нь 140 мм.муб буюу түүнээс дээш, сулралын буюу доод даралт нь 90 мм.муб буюу түүнээс дээш ихэсдэг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас бус анхнаасаа бие даан үүсэж байгаа өвчин юм.

Зүрх судасны өвчин /ЗСӨ/ үүсэх гол эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг нь цусны даралт ихдэх өвчин бөгөөд энэ нь тархинд цус харвах шалтгааны 64%, зүрхний шигдээсийн шалтгааны 49 %-ийг эзэлж байна.

Харамсалтай нь ихэнхи хүмүүс цусны даралтаа ихэссэн эсэхийг мэдээгүй явж байдаг. Харин цусны даралт их гэдгээ мэдсэн хүмүүсийн дийлэнхи нь эмчлэхгүй  явдаг эсвэл эмчилсэн ч цусны даралтны  хэмжээг байвал зохих хэмжээнд нь хүргэж чаддаггүй.

Цусны даралт ихсэхээс сэргийлэхийн тулд

1. Идэвхтэй хөдөлгөөнтэй байх.  Өдөр бүр 30 минут идэвхитэй хөдөлгөөн хийх

2. Зөв зохистой хооллох. Жимс, ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, өөх тос,ны хэрэглээг  бууруулан  биеийн жингээ хэвийн хэмжээнд барих

3. Архины хэрэглээг бууруулах

4. Тамхи татахгүй байх

5. Давсны хэрэглээг багасгах. Ялангуяа хоол, цайныхаа давсыг хязгаарлаж хоногт 5 грамаас хэтрүүлэхгүй байх /1 цайны халбага/

6. Цусны даралтаа тогтмол хэмжих /ялангуяа 40-өөс дээш насны хүмүүс жил бүр эрт илрүүлэг үзлэгт хамрагдах. 

Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлхэд хувь хүн, гэр бүл байгууллага хамт олон, олон салбарын хамтын ажиллагаа нэн чухал байна. Иргэд өөрийн эрүүл мэндэд онцгой анхааран эрүүл аж төрөх дадал, зан үйлийн төлөвшүүлэх, халдварт бус өвчний эрт илрүүлэгт хамрагдах, байгуулага аж ахуйн нэгжүүд ажилтан албан хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, байгууллагадаа цусны даралтыг хэмжих боломжийг бүрдүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...