₮ 0

No products in the cart.

Олон эрсдэл дагуулдаг, даралт ихсэх үед ямар шинж тэмдэг илрэх вэ

Цусны даралт ихсэх өвчнийг хөгшин, настай хүний өвчин гэж ойлгох ойлголт нийтийн дунд түгээмэл байдаг.

Гэвч орчин үед  хүн амын  таргалалт ихсэх, удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх, идэвхтэй хөдөлгөөн дутагдах,буруу хооллох зэргээр амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс даралт ихсэх өвчин эрс залуужиж байна. 

Уг өвчний хүндрэл буюу зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчнөөр 40 дөнгөж гарч буй залуус “бурхны оронд одох” нь элбэгшиж байгаа юм. 

Энэ нь нэг талаасаа амьдралын хэв маягтай холбоотой боловч нөгөө талаасаа залуус хэнэггүй загнан, биеэ гаргуунд нь хаяж урьдчилан сэргийлдэггүйгээс  нэг л мэдэхэд хөгшин хүний өвчнөөр өвдсөн байдаг.

Иймд та яг одооноос энэ өвчний талаар ойлголттой болж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөе.

ЦУСНЫ  ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Зүрх өөрт орж ирсэн хүчилтөрөгчөөр баялаг цусыг эд эрхтэнд түгээхээр, эд эрхтнээс нүүрсхүчлээр баялаг цусыг уушгинд хүргэж дахин хүчилтөрөгчөөр баялаг цусыг хүлээн авдаг аж. 

Зүрхний шахах үйлдлээр цус урсаж байгаа бөгөөд шахагдсан цус судасны хананд үзүүлж байгаа хүчийг цусны даралт гэж нэрлэдэг.

Цусны даралтыг тусгай мөнгөн усны баганын хэмжээгээр хэмждэг. Эхний тоо нь их тоо бөгөөд зүрх цус шахах, дараагийн тоо нь бага тоо байх ба зүрх сулрах үеийн хэмжигдэхүүн юм. 

Даралт хэмжих багаж нь механик болон автомат гэсэн хоёр төрөлтэй байдаг.

Даралт 140/90 -ээс дээш бол мөн даралт бууруулах эм хэрэглэдэг бол даралт ихсэлттэй гэж үздэг. Даралт ихсэх шалтгаан нь бидний амьдралын хэв маяг болон биед байгаа өвчлөлөөс шалтгаалан үүсч болно. Биеийн өвчлөл гэдэгт хамгийн түгээмэл нь бөөрний эмгэг, чихрийн шижин орно. 

ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Даралт ихсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл:

Нас: эр 55<,  эм 65<

Удамшил – энэ нь голчлон тухайн айлын амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Хоол хүнсний сонголт, хооллолтын онцлог болон өртдөг эмгэгүүдийг /чихрийн шижин, бөөрний  эмгэгүүд/ анхааран авч үздэг.

Буруу хооллолт

Давсны хэрэглээ их

Хөдөлгөөний хомсдол

Цусан дахь муу өөх тосны хэмжээ их байх

Архи хэрэглэдэг

Тамхины хэрэглэдэг

Стресс зэрэг нь даралт ихсэхэд нөлөөлнө. 

Шинж тэмдэг:

Ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болно. ялангуяа харвалтаар өвдсөн хүмүүсийн 80 орчим хувь нь даралт ихсэлттэйгээ мэдэхгүй, эмээ тогтмол уудаггүйтэй холбоотой байдаг.

Толгой өвдөх,

Хүзүү хөших,

Нүд эрээлжилнэ,

Хараа муудна,

Толгой эргэнэ,

Чих шуугих

Нойр хулжина,

Ядрамтгай болно,

Зүрх хөндүүрлэнэ,

Зүрхээр хатгуулж өвдөнө.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...