₮ 0

No products in the cart.

Даралт ихтэй хүмүүс халуунд гадаа гарахгүй байхыг зөвлөж байна

Ойрын өдрүүдэд цаг агаар халуун байх тул иргэд наршихаас сэргийлэх нь чухал.  Наршихаас хэрхэн сэргийлэх болон илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаарх зөвлөгөөг танд хүргэе.

Урьдчилан сэргийлэлт:

Халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.

Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх

Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх 

Шингэн ус сайн уух 

Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх 

Илрэх шинж тэмдэг:

Бие суларч тамир тэнхээ алдах

Толгой эргэж, өвдөх 

Биеийн халуун нэмэгдэх 

Цээж багтран амьсгаа цухалдах 

Царайны өнгө цонхийж цайх

Бөөлжис хүрч, дотор муухайрах 

Хөлс гарах нь багасах/ ихсэх/

Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

  Авах арга хэмжээ:

Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах (сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт)

Бүлээн шингэн уулгах (чихэртэй ус, цэвэр ус)

Хүйтэн жин тавих 

Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих (мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих)

Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...