₮ 0

No products in the cart.

Ш.Тэгшбаяр: Наршсан хүүхдийг хүйтэн усанд оруулах нь буруу

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэй байгаа.

Тиймээс наршилтаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын Гамшиг онцгой байдлын үеийн болон түргэн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш. Тэгшбаяраас тодрууллаа.

-Баярын өдрүүдэд хүмүүст эрүүл мэндийн ямар хүндрэлүүд тулгардаг вэ?

-Хүүхдийн баярын өдөр хэт халах цаг агаарын урьдчилсан мэдээ ирсэн байна. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай болон бусад дүүргүүдэд болж буй арга хэмжээнүүдэд оролцдог.

Хэт халснаар нарших, даралт ихсэх, зүрх судасны өвчлөл ихэсдэг. Наршихаас сэргийлэх зөвлөмж Нийгмийн эрүүл мэндийн газраас гаргасан. Эцэг эх, асран хамгаалагчид нь бага насны хүүхдээ машинд унтуулж орхидог Машинд нарны тусгал шууд тусахгүй ч гэсэн дулааны цохилт өгдөг учир нарших нөхцөл болдог.

-Наршихаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Нэн тэргүүнд нарны малгай өмсгөх, малгайг нь үргэлж чийглэж байлгах, нарны шил зүүх, шүхэр хэрэглэх зэрэг аргуудыг хэрэглэхээс гадна цэвэр ус, хярам, хар цай зэргийг бага багаар ойр ойрхон уулгах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүддээ шингэн зүйл уулгахаараа газтай, чихэртэй ундаанууд өгдөг. 

Эдгээр нь заримдаа шингэн алдалтыг үүсгэдэг сөрөг нөлөөтэй. Мөн цайвар өнгөтэй, бие бариагүй, сул чөлөөтэй хувцас өмсөх, хурц наранд явахаас зайлсхийж сүүдэрт байх, өөрсдөө хүйтэн ус, шүршүүрт орох, хүнд дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг арга хэмжээ авч чадвал наршихаас хамгаалж чадна.

-Наршсан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Энэ үед зүрх дэлсэх, амьсгаадах, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бие сулрах, царай цонхийж, арьс хүйтэн чийглэг болох, хүүхэд уурлаж, уцаарлаж тайван бус болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Наршсан үед ямар арга хэмжээ авах вэ?

-Хамгийн түрүүнд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эцэг эхийн зүгээс авч байх арга хэмжээ нь аль болох сэрүүн, салхитай өрөөнд байлгах, нойтон алчуур толгойд нь тавих, хувцсыг нь тайлаад суга, цавь, шанаа, дагз зэрэг том судаснууд байрладаг хэсгүүдэд хүйтэн жин тавих, түүнийгээ ойр ойрхон солих, шингэн зүйл уулгах зэрэг арга хэмжээ авна. Наршсан хүнийг хүйтэн усанд оруулдаг явдал бий. Харин ч эсрэгээрээ хүйтэн усанд оруулж болохгүй. Энэ нь маш буруу ойлголт юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...