₮ 0

No products in the cart.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж, осолджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Эрэг гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дэлгэрмөрөн голын усанд сэлэхээр ороод осолдсон харамсалтай явдал өчигдөр гарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу долдугаар сарын 7-ны 16:00 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан 16:14 цагт очиж, иргэн Б-ын цогцсыг тухайн өдрийн 16:46 цагт осолдсон газраас 2 км-ын зайд “Дэлгэрмөрөн” голын усны мандлаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.

Иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...