₮ 0

No products in the cart.

Ихэнх нутгаар бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин илүү нэмэгдэнэ

Монгол орны гол мөрөн, нуурын усны түвшний өнхцөл байдлын талаар ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гадаргын ус судлалын хэлтсийн дарга С.Саранцацралт мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ жилийн хувьд хур бороо нийт нутгийг хамраад тавдугаар сарын дундаас эхлэн орж ирсэн. Тав, зургаадугаар сард хур бороо элбэг байсантай холбоотойгоор манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийг давсан байгаа. Зарим гол үерийн болон үерийн аюултай түвшнийг даван хүчтэй үерлэж байна. Тухайлбал, Ерөө, Туул, Дэлгэрмөрөн, Дэлтэс, Үүр, Сэлбэ, Тэрэлж, Онон, Хэрлэн, Халх зэрэг гол үерийн түвшин давж үерлэсэн.

Хоёр, гурав хоногийн өмнөөс Хангайн нурууны ар, өврөөс эхтэй голууд үерлэж эхэлсэн. Тухайлбал, Урд Тамир гол, Хойд Тамир гол, хөгшин Орхон, Орхон, Өврийн бадраг, Онги, Хүдэр, Хараа, Ерөө зэрэг голуудын үерийн түвшин одоогийн байдлаар 40-80 см давсан байдалтай байгаа.

Цаашид ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин илүү нэмэгдэнэ. Иймд ард иргэд үер усны аюулаас болгоомжлохыг анхаарна уу. Иргэд хэнэггүй байдлаасаа болоод өөрсдийгөө эрсдэлд битгий оруулаарай” гэв. 

Тэрбээр онцгойлон дараах зүйлсийг анхаарууллаа. 

  • Ялангуяа наадмын амралтын өдрүүдэд ихэнх хүн гол ус бараадаж амарч зугаалдаг.
  • Гэр, хашаа, майхан зэргийг гуу жалга, голын ойролцоо барьж, суурьшихгүй байх
  • Бага насны хүүхдэд тавих анхаарлаа сайжруулах
  • Үерийн далан, шуудуу ухах, анхаарах
  • Голын усны түвшин нэмэгдсэн үед гармаар зорчихгүй найдвартай замаар явах шаардлагатай.

Долдугаар сард Монгол орны хэмжээнд гол мөрний усны түвшин:

  • Сэлэнгэ мөрний сав газрын голуудад олон жилийн дунджаас ахиу байх
  • Алтай болон Хангайн нурууны голууд олон жилийн дунджаас бага 
  • Хэнтийн нуруунаас эх авдаг голууд олон жилийн дунджаас ахиу устай байна.
  • Үерийн түвшин олон жилийн дунджаас өндөр байх урьдчилсан мэдээ гарсныг хэлсэн юм. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...