Хүмүүсийн кофены хэрэглээ янз бүр байдаг. Ямар ч хэмжээгээр уудаг ч бай уухад тохиромжтой цаг гэж бий. Кофе нь хүний биеэс 6-12 цагийн дараа гадагшилдаг. Тиймээс энэхүү цагийг тооцоолж кофе уудаг бичигдээгүй хууль бий. Кафенд хэт мэдрэг хүн 16 цагаас хойш уувал зүрх дэлсэх, нойр хулжих зэрэг сөрөг шинж тэмдэг илэрдэг гэдгийг бүү мартаарай.
“Аргагүй шүү дээ, найрлагынх нь 50-иас илүү хувийг эзэлдэг сэргээгч кафенийг оройн цагаар хэрэглээд байна гэсэн үг. Өдөртөө 9-16 цагийн хооронд уух нь хамгийн тохиромжтой. Энэ хугацаанд кафен хүний биеэс гадагшилж амждаг юм” гэлээ.
Уухаасаа өмнө болон, уусны дараа анхаарах хэд хэдэн зүйл байдгийг кофены хорхойтнуудад зөвлөж байна.
1. Өглөө хэдэн цагт кофе уух ёстой вэ?
Яагаад өглөөний 9 цагаас өмнө кофе ууж болохгүй вэ гэж үү. Өглөө сэрэхэд хүний бие организм хангалттай амарчихсан учраас өөрийгөө сэрээдэг гормон ялгаруулдаг. Энэ нь хүний бие эрхтэн өөр өөрийгөө сэргээж байгаа хугацаа юм. Иймээс бие махбодио цочроож, кофе уувал гормоноо дарангуйлчихдаг.
2. Нойрмог байдлаа кофегоор сэргээх нь зөв үү?
Нойр дутуу хэдий ч хүчээр сэргээж кофе уух гэсний хэрэггүй гэдгийг зөвлөж байна.
Өмнө хэлсэнчлэн сэргэж амжаагүй бие махбодио байнга кофе ууж өдөөх нь механикаар өөрийнхөө биеийг кофенд дасгачихдаг гэсэн үг. Мөн өлөн элгэн дээрээ уух нь тийм ч зөв арга биш. Өглөө сэрэнгүүт кофе ууснаар ходоодны ханыг цочроодог гэмтэй.
3. Кофе уусны дараа заавал ус уух ёстой юу?
Кофе ууснаар бөөрөнд ачаалал өгч, давсны хүчлийг шээс хөөх эмийн эсрэг гормон ялгаруулахгүйгээр өөрөөр нь гадагшуулдаг ашиг тустай. Ингэж цэвэрлэгдэхдээ хүний бие дэх шингэнийг ихээр татдаг. Тиймээс нэг аяга кофены араас заавал 4 аяга усыг бага багаар ууж шингэнээ нөхөх ёстой.
4. Кофе уух зохистой хэмжээ гэж бий юу?
Кофе шингэн зүйлийн төрөл ч гэлээ устай яаж харьцуулах билээ дээ. Хүн биеийнхээ онцлогт тааруулаад өдөрт 2-4 аягыг уухад хангалттай шүү. Кофег үр дүнтэй, зөв хэрэглэхийн эх үндэс нь тохиромжтой цагт л уух гэдгийг хэзээ ч бүү мартаарай.