₮ 0

No products in the cart.

“Зуны цагт айраг, хорхог зэргийг их хэрэглэдэг холбоотойгоор нойр булчирхайн үрэвсэл нэмэгддэг”

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн Элэг цөс нойр булчирхайн, мэс заслын Ахлах зэргийн эмч Б.Ган-Эрдэнэ, Н.Тайван нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөнийг сийрүүлэн хүргэж байна.

Нойр булчирхайг эмгэг өөрчлөлтөнд оруулдаг үндсэн шалтгаан:

Шалтгаан тодорхойгүйгээр нойр булчирхай үрэвсэх

Цөсний замын чулуужих өвчин

Архины хэрэглээ /цөсний замын чулуу болон архины хэрэглээ нийлээд нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгааны 70 хувийг эзэлдэг/

Нойр булчирхайн гэмтэл

Дааврын эмчилгээ

Нойр булчирхайн хавдар

Дархлааны эмгэг

Хилэнцийн хор

Цусан дахь кальци ихсэх

Цусан дахь өөх тос ихсэх

ERCP дурангийн оношилгоо эмчилгээний дараа

Эмийн шалтгаант нойр булчирхайн үрэвсэл

Нойр булчирхай өвдөөд архагшихыг нойр булчирхайн архаг үрэвсэл гэнэ. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлнө. Дур мэдэн эм хэрэглэснээр эргээд эмийн гаралтай нойр булчирхайн үрэвсэл явагдах эрсдэлтэй.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед богино хугацаанд маш хурдацтайгаар өөрөө өөрийгөө хайлуулдаг. Ингэснээр бусад эрхтэн тогтолцоонд ч нөлөөлдөг. Тухайлбал шээс хаагдах, бөөрний дутагдал, ойролцоох эрхтнүүдэд цус алдалт үүсгэх зэрэг эрсдэлтэй.

Нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан нь ацинар эс буюу нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагаа явуулж буй эс гэмтэх. Энэхүү эс нь гурван шалтгааны улмаас гэмтдэг. Нэгдүгээрт, цөсний замын чулуу үүсэх. Хоёр цорго зэрэгцэж нийлж байгаа хэсэгт чулуу үүсч, хаван үүсгэн нойр булчирхай дарагддаг.

Хоёрдугаарт, нойр булчирхайн ацинар эсүүд гэмтэх. Энэ нь архины шалтгаант болон архаг өвчин сэдрэх зэрэг юм. Ацинар эс гэмтлийн улмаас гэдэс рүү гэдэс рүү ялгаруулах ёстой шүүрлээ хажуугийн эд эрхтэн рүү ялгаж, тэнд нь их хэмжээний үрэвслийн шингэн үүсдэг. Ацинар эс эдгэрэхдээ сорвиждог. Эсүүд сорвижиж цөөрснөөс болж хоол боловсрулалт болон бодисын солилцоонд өөрчлөлд бий болдог.

-Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн үеийн эмчилгээ болон гам дэглэм, хооллолтын талаар зөвлөгөө өгөхгүй юу?

– Нойр булчирхайн цочмог болон архаг үрэвслийн үед хоолны шингэц муудах, хэвлийгээр өвдөх, ялангуяа аюулхай болон зүүн талаар бүсэлж, ороож өвдөх шинж тэмдэг илэрдэг. Ялангуяа тостой, шарсан хуурсан хоол хүнс идсэний дараа өвдөлт нэмэгдэх, хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх зэрэг зовиурууд түгээмэл илэрдэг. Энэ тохиолдолд хоолны дэглэм чухал. Монголчууд улирлын чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайлбал, зуны цагт айраг, хорхог зэргийг их хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор улирлын чанартай нойр булчирхайн үрэвсэл нэмэгддэг.

Мөн залуучуудын дунд архины хэрэглээ нэлээд их. Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвслийн үндсэн шалтгааны 70 хувийг архины хэрэглээ, цөсний замчын чулуу эзэлдэг гэж дээр дурьдсан. Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвслийн үед хоолны дэглэм барина. Нойр булчирхайн болон цөсний өвдөлттэй хүмүүсийн хоолны дэглэм ойролцоо. Хурц хоол хүнс хэрэглэж болохгүй. Мөн ойр ойр хугацаанд бага багаар идэх ёстой.  

Өөх тостой, шарсан хуурсан хоолны хэрэглээг багасгах хэрэгтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн, ялгангуяа айраг зэрэг исгэлэн бүтээгдэхүүнийг бага хэрэглэх, хоносон, лаазалсан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд бэлэн, халуун ногоо, хуурай амтлагчтай хоол хүнсийг ихээр хэрэглэх болсон. Үүнтэй холбоотойгоор нойр булирхайн үрэвсэл ихээр явагдаж байна.

Мөн тогтмол цагт хооллохгүй, өлөн явж байгаад оройн цагаар их хэмжээгээр хооллох, хооллоод шууд унтах нь нойр булчирхайн үрвэслийн бас нэгэн шалтгаан юм. Энэ нь зөвхөн нойр булчирхай гэлтгүй хоол боловсруулах замын өвчлийн шалтгаан болдог.

– Хэрхэн оношлох вэ?

– Архаг болон цочмог нойр булчирхайн үрэвслийг цус, шээс, биохимийн шинжилгээ, эхогоор оношилдог бөгөөд анхан шатны буюу өрх, сум, дүүргийн эмнэлгүүдэд шинжилгээ хийгддэг. Эмийн эмчилгээнд дарагдахгүй бол эмч үзлэг хийн үрэвсэл архаг эсвэл цочмог байна уу гэдгийг оношилж, дараагийн шатлалын эмчилгээнд шилжинэ. Шаардлагатай тохиолдолд нарийвчилсан MRI, компьютер томографийн шинжилгээ хийж дараагийн авах арга хэмжээг тооцоолдог.

Нойр булчирхайн ихэнх өвдөлт аюулхай дээр хүчтэй өвдөлт өгдөг. Хавирганы нум доогуур хоёр талаараа эсвэл зүүн талаараа бүсэлж, ороож өвддөгөөрөө ходоод болон бусад эрхтний өвдөлтөөс ялгаатай. Гэхдээ багажийн шинжилгээгүйгээр хэвлийн өвдөлтүүдийг ялган оношлох нь төвөгтэй. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийхэд хэцүү. Эмчид үзүүлж, эхо, ходоодны дуран хийлгэж байж ялган оношлох боломжтой.

Архи уусны дараа эсвэл тостой, шарсан хуурсан хоол идсэний дараа өтгөн шингэрч байвал нойр булчирхайн архаг үрэвсэл үүссэн байх магадлалтай.

-Хэрхэн эмчлэх вэ?

– Нойр булчирхайн архаг үрэвлийг мэс заслын аргаар эмчилдэг. Гэхдээ мэс заслын эмчилгээ төдийлөн түгээмэл хэрэглэгддэггүй. Өвдөлттэй байх, цөсний ерөнхий суваг бөглөрөх, нойр булчирхайн уйланхай, нойр булчирхайн хавьцаа шингэн хурах, нарийн, бүдүүн гэдэсний түгжрэл, нойр булчирхай орчмын судасны цүлхэн, тромбоз буюу бүлэн, нойр булчирхайн хортой хавдарын үед мэс засалт хийдэг. Эдгээр заалтууд болон нойр булчирхайн уламжлалт эмийн эмчилгээ үр дүнгүй байгаа тохиолдолд л мэс засал хийнэ. Мэс заслын үндсэн дөрвөн арга бий. Хамгийн том нь нойр булчирхайг бүхэлд нь тайрч авах юм.

Эх сурвалж: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...