₮ 0

No products in the cart.

Өглөөний цайгаа уудаггүй бол цөсний чулуутай болно

Ихэнхи хүмүүс цөсний хүүдий авах мэс за салд орсноо дахин цөс гэх зүйлгүй боллоо гэж боддог. Цөс ямар үүрэгтэй вэ?

Цөс нь элгэнд бий болж цөсний хүүдийд хуримтлагдан хадгалагдаж байдаг. Ходоод гэдсээр хоол, өөх тос орж ирсэн үед цөсний хүүдийн агшилтаар хүүдийгээс гарч нарийн гэдсэнд орж өөх тосыг боловсруулан цийдмэгшүүлж боловсруулахад оролцдог.

Хэрвээ цөс ялгарах , ашиглах хэрэгцээ үүсэхгүй байх юм бол цөсний хүүдийд байгаа цөсний шингэн хэсэг эргэн шимэгдэж өтгөн хэсэг нь үлдэж бөөгнөрч чулуу үүснэ.

Чулуу нь найрлага болон тооноос хамаарч янз бүр байна. Нэг том хэмжээтэй эсвэл олон жижиг буюу элсэрхэг чулуу гэж  нэрлэдэх олон янз.

Өвчтөнд нэг том чулуу нь аюул учруулах нь арай бага байхад элсэрхэг чулуу нь элэг болон цөсний сувагт орж бөглөн шарлалт болон өвдөлтийн шок үүсгэх аюултай.

Сүүлийн үед цөсний чулуужих өвчин ихсэж байгаа. Энэ нь хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүснэ.

ЭМЭГТЭЙЧҮҮД ЖИН ХАЯНА ГЭЖ ХООЛОО ХЭТ ХАССАНААР ЦӨСНИЙ ХҮҮДИЙГЭЭ АВХУУЛАХ НЬ ЭЛБЭГ

Эмэгтэйчүүд турж, жин хаяна гэж хоолоо хэт хассанаар ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямарч, жин хаясан авч хэдэн сарын дараагаар цөсний хүүдий ав хуулах ха галгаанд орох нь цөөнгүй байна. Тохиолдлын хувьд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

Цөсний хүүдийн чулуу үүсэх эрсдэлт хүчин зүйлс:

Хүйс: эмэгтэй

Нас: 40- өөс дээш настай

Төрсөн эмэгтэй

Тарган: биеийн жин өөрийн өндөртэй харьцуулан харьцааг гаргаж үздэг.

Дээрхи 4 шинжийн 2 буюу түүнээс дээш эрсдэл байвал та цөсний чулуунаас сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Үүний тулд:

Биеийн жинг хэвийн барих

Эрүүл зөв хоолло

Идэвхитэй хөдөлгөөнтэй байх

Жингээ зөв хасах

Хэвлийн таргалалтаас сэргийлэх нь хамгийн чухал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...