Нарийн гэдэсний хорт хавдар гэж юу вэ? Нарийн гэдэсний хорт хавдар нь нарийн гэдэсний эсэд хорт хавдар үүсгэдэг ховор өвчин юм.
Эдгээр хорт эсүүд хурдацтай өсөн хоол боловсруулах эрхтнүүдэд нөлөөлж хавдар үүсгэдэг. Нарийн гэдэс нь таны хоол боловсруулах системийн салшгүй хэсэг бөгөөд хоол боловсруулах системд улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс орно. Нарийн гэдэс нь таны хоолыг задалж, шаардлагатай амин дэм, өөх тосыг өөртөө шингээдэг. Энэ эрхтэн нь гурван хэсэгт хуваагдсан урт, ороомог хэлбэртэй хоолой юм. Эхний хэсэг нь ходоодтой холбогддог хэсэг duodenum, jejunum буюу нарийн гэдэсний дунд хэсэг, бүдүүн гэдсэнд холбогддог төгсгөл хэсэг буюу ileum. Нарийн гэдэсний аль ч хэсгийн хавдар нь хоол боловсруулах үйл явцад нөлөөлж, биед шингэх шим тэжээл , хоол хүнсний урсгалыг хаах болно.
Нарийн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг
Эхний үе шатанд нарийн гэдэсний хорт хавдар нь хэвлийгээр өвддөг бөгөөд энэ нь хоол боловсруулах замаар хоол хүнс дамжиж өнгөрөхөд бэрхшээлтэй болсонтой холбоотой байж болох юм.
Хэрэв нарийн гэдэсний хавдар оношлогдсон бол дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
– дотор муухайрах, гэдэс базлах, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах гэх мэт
Хэрэв хорт хавдар даамжирсан бол нарийн гэдэсний хорт хавдрын хүнд хэлбэрийн шинж тэмдгүүд болох дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
-ядаргаа, жин буурах, сульдах, бө өлжих, витамины дутагдал, цус багадалт, суулгалт цу стай эсвэл хар өнгөтэй я лгадас, гэдэс дотор зангирах, шарлалт гэх мэт
Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрсэн бөгөөд байдал улам дордож байгаа бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Энэ хэлбэрийн хавдрын шинж тэмдэг нь ходоод гэдэсний замын бусад өвчний шинж тэмдгээр илэрч байж болно. Эрт оношлох нь эдгэрэхэд тустай.
Нарийн гэдэсний хорт хавдрын хэлбэрүүд
Нарийн гэдэсний хорт хавдрын үндсэн таван төрөл байдаг.
Аденокарцинома. Энэ хэлбэр нь таны шүүрлийн эсээс эхэлдэг. Эдгээр эсүүд нь таны гол эрхтэнүүдийг бүрхсэн эдэд байдаг бөгөөд салиа, хоол боловсруулах эрхтний шүүсийг ялгаруулах үүрэгтэй.
Саркома. Энэ төрлийн хорт хавдар нь яс эсвэл зөөлөн эд, үүнд утаслаг ба холбогч эд, булчин, мөгөөрсөөс эхэлдэг.
Карциноид хавдар. Эдгээр хавдар аажмаар ургаж, элэг эсвэл биеийн бусад хэсэгт тархаж болно.
Лимфома. Дархлалын тогтолцооны эсээс эхэлдэг энэ хавдрыг Ходжкины лимфома эсвэл Ходгкины бус лимфома гэж ангилж болно.
Ходоод гэдэсний стромын хавдар. Эдгээр нь ходоод гэдэсний замын хананд үүсдэг бөгөөд хортой бас хоргүй байж болно.
Нарийн гэдэсний хавдрын оношлогоо
Нарийн гэдэсний хорт хавдрыг зөв оношлохын тулд өвчний түүх, шинж тэмдгийг нарийвчлан үзэх шаардлагатай. Энэ нь удам дамжин нарийн гэдэсний хорт хавдар тусах эрсдлийг тодорхойлоход тусалдаг юм байна.
Эмч үзлэг хийж нэлээд хэдэн төрлийн шинжилгээ, процедурыг ашиглан өвчний үе шат, тархалт, мөн тохирсон эмчилгээг сонгоно.
Нарийн гэдэсний хорт хавдрыг илрүүлэхэд цусны шинжилгээ, Рентген зураг, MRI шинжилгээ, Томографийн шинжилгээ, биопси дурангийн шинжилгээ, ко лоноскопи , элэгний үйл ажиллагааны шинжилгээ, лапаротоми зэргийг хийж болно.
Нарийн гэдэсний хорт хавдрын эмчилгээ
Ямар эмчилгээ хийгдэх нь өвчний үе шат, тархалтаас шууд хамаарна. Хорт хавдар томорч тархалт ихсэн тунгалгийн булчирхай, элэг гэх мэт биеийн бусад хэсэгт тархсан уу? Хорт хавдрыг эдгээх боломжтой юу? Оношлогоо шинэ үү эсвэл давтагдсан уу?
Боломжтой гэж үзсэн бол ихэвчлэн мэс заслын аргаар хавдартай хэсгийг авдаг. Мөн туяа болон химий эмчилгээ хийдэг байна.
Нарийн гэдэсний хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эдгэрэх боломжийг нэмэгдүүлэх боломжтой.
Эрт илрүүлэлт нь эмч нарт таны нөхцөл байдалд тохирсон эмчилгээний аргыг олох боломжийг олгодог. Дээрх шинж тэмдгүүдээс илэрч байгаа бол мөн урьд нь энэ өвчнөөр өвчилж байсан бол эмчдээ тогтмол үзүүлж байгаарай.
Н.НАДМИД