Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа нь хүний биеийн эрүүл мэнд, гоо сайхан цаашлаад аз жаргалтай амьдрах эх үндэс нь болж байдаг гэхэд болно. Хоол боловсруулах тогтолцооны гол хэсэг нь бүдүүн гэдэс юм. Бүдүүн гэдсээ цэвэрлэснээр биеийг хорт бодисоос салгаж, шимэгчдийг зайлуулж өгдөг ажээ.
Бүдүүн гэдсээ ямар нэг төрлийн бодис ууж мөн бургуй тавьж цэвэрлэж болно. Гэхдээ гэрийн нөхцөлд байгалийн хоргүй аргаар бүдүүн гэдсээ цэвэрлэх хамгийн тохиромжтой, энгийн хэд хэдэн аргыг танилцуулъя.
Бүдүүн гэдсээ байгалийн аргаар цэвэрлэх аргуудыг сураад хийж байгаарай. Хямд төсөр бөгөөд зөв хийвэл аюулгүй байдаг.
Сануулах нь: Та эрүүл байхын тулд бүдүүн гэдэсний цэвэрлэгээ өдөр бүр хийх шаардлагагүй, гэхдээ үе үе хийж байвал эрүүл мэндэд тустай.
Шингэн ихээр хэрэглэх
Их хэмжээний ус ууснаар идсэн хоол хүнс шингэрч шингээхэд хялбар болж өгдөг юм байна. Өдөрт 6-8 аяга бүлээн ус уух нь хамгийн тохиромжтой хэмжээ юм.
Мөн ус ихээр агуулдаг хоол хүнс хэрэглэж үзээрэй. Үүнд тарвас, улаан лооль, шанцайны ургамал, чинцай зэрэг жимс, хүнсний ногоо орно.
Давсны уусмалаар гэдсээ цэвэрлэх
Энэ арга нь өтгөн хатдаг хүмүүст тохиромжтой. 2010 оны нэгэн судалгаагаар давсны уусмалыг иогийн зарим нэг байрлалтай хослуулан бүдүүн гэдсийг цэвэрлэж болдогийг баталсан юм. Өглөө хоол идэхээсээ өмнө 2 цайны халбага давс бүлээн усанд хутгаад өлөн элгэн дээрээ ууна. Далайн давс эсвэл Гималайн давс илүү тохирно. Удалгүй гэдэс цэвэрлэгдэн 00-ийн өрөө рүү гүйж эхэлнэ. Өглөө оройд хийхэд тохиромжтой. Ариун цэврийн өрөө рүү олон дахин орж магадгүй тул амралтын өдрөө юм уу ажлаа тооцож зохицуулж хийх нь зөв шүү.
Эслэг ихтэй хоол хүнс
Эслэг бол хоолны дэглэмд ихэвчлэн зайлшгүй шаардлагатай макронутриент юм. Энэ нь жимс, хүнсний ногоо, үр тариа, самар, үр гэх мэт бүхэл бүтэн эрүүл ургамлын гаралтай хоолонд байдаг. Ургамал нь целлюлоз, эслэг агуулдаг бөгөөд энэ нь бүдүүн гэдсэн дэх илүүдэл бодисыг хөөж зайлуулахад тусалдаг. Эдгээр нь өтгөн хаталт, хэт идэвхтэй гэдсийг зохицуулахаас гадна ашигтай бактерийг өсгөдөг. Эрүүл, бүдүүн гэдсэнд тустай эслэг ихтэй хоол хүнсийг заавал идээрэй. Эдгээр нь гэдэсний бактериудад маш сайн нөлөө үзүүлдэг.
Шүүс ба смүүти
Шүүс нь бүдүүн гэдэс цэвэрлэх үйлчилгээтэй. Жимс, ногооны шүүсээр мацаг барьж, гэдэс цэвэрлэдэг арга байдаг. Гэхдээ шүүс, смүүтиг дунд зэргийн хэмжээгээр тогтмол хэрэглэх нь танд сайнаар нөлөөлнө. Шүүсний холимог нь хоол боловсруулалтад ашиг тустай зарим эслэг, тэжээлийг агуулдаг. Мөн биеийг чийгшүүлэх ус ихээр агуулдаг. Үүнээс гадна 2015 онд хийгдсэн нэгэн судалгаагаар С аминдэм нь бүдүүн гэдсийг цэвэрлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Витамин С нь шүүс хольцонд нэмсэн олон жимс, хүнсний ногоонд байдаг. Шүүсний мацаг, цэвэрлэгээнд түгээмэл хэрэглэгддэг шүүсүүдэд алимны шүүс, нимбэгний шүүс, ногооны шүүс орно. Шүүсийг гаргаж авахад жимс ногооны халь ордоггүй учраас эслэгийн хэмжээ смүүтинээс хамаагүй бага байдаг. Тиймээс смүүти нь илүү их эслэг агуулдаг юм байна. Заавал шүүс, смүүтигээр мацаг барьж гэдсээ цэвэрлэх албагүй. Өдөр тутмын хоол хүнсэндээ л ахиухан хэрэглээд байхад хангалттай.
Цардуул
Цардуул нь эслэгтэй төстэй байдаг бөгөөд төмс, будаа, буурцагт ургамал, ногоон банана, үр тариа гэх мэт ургамлын гаралтай хоолонд байдаг. Эдгээр нь гэдэсний микрофлорыг нэмэгдүүлэх замаар эрүүл бүдүүн гэдсийг бий болгодог. 2013 онд хийсэн судалгаагаар цардуул нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч бас сул тал бий. Цардуул нь нүүрс ус ихээр агуулдаг бөгөөд нүүрстөрөгч багатай хоол хүнс хэрэглэдэг хүмүүс цусан дахь сахарын хэмжээ бага нэмэгддэг сонголтыг сонгож болно. Үүнд будаа, төмс орно. Эдгээрийг эслэг шиг хоолны дэглэмд оруулах нь бүдүүн гэдсийг цэвэрлэхэд тустай.
Пробиотик
Пробиотикийг хоолны дэглэмд нэмэх нь гэдэс цэвэрлэх бас нэг арга юм
Энэ нь эрүүл мэндийг бусад олон талаар сайжруулахад тусалдаг. Пробиотик бэлдмэл хэрэглэснээр илүү пробиотик авах боломжтой. Түүнчлэн, тараг, кимчи, даршилсан ногоо болон бусад исгэсэн хоол зэрэг пробиотикоор баялаг хоол хүнс идээрэй. Пробиотикууд нь эслэг болон цардуулын тусламжтайгаар гэдэс дотор сайн бактерийг нэвтрүүлдэг. Эдгээр нь үрэвслийг бууруулж, хэвийн байдлыг бий болгодог . Хоол боловсруулах эрхтэнд хамгийн сайн нөлөөтэй 2 бодисын нэг юм. Алимны цууны цууг мөн пробиотик гэж үздэг бөгөөд бүдүүн гэдэсний цэвэрлэгчийн нэг юм. Алимны цуу агуулсан фермент ба хүчил нь муу бактерийг дарангуйлдаг. Одоогийн байдлаар энэ талаар судалгаа хийгдээгүй байна.
Н.Надмид
Ургамлын гаралтай цай
Ургамлын гаралтай цай уух нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд тустай. Псилиум, зуун настын цэцэг, зефирийн үндэс, хальтиргаа хайлаас гэх мэт тайвшруулах ургамал нь өтгөн хатахад тусалдаг. Эдгээр ургамлыг хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ ярилцаж, зааврыг сайтар дагаж мөрдөөрэй.
Цагаан гаа, сармис, цайны чинжүү зэрэг бусад ургамлууд нь нянгийн эсрэг фитохимийн бодис агуулдаг. Эдгээр нь муу бактерийг дарангуйлдаг гэж үздэг. Эдгээр ургамлын цайнаас нэг аягаар өдөрт гурван удаа ууж үзээрэй. Өдөрт нэг удаа лаксик ургамлын гаралтай цай уух хэрэгтэй. Байгалийн бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийхийн өмнө та юу мэдэх хэрэгтэй вэ?
Хэрэв та цусны даралт ихтэй, натрийн хэмжээг бага байлгах ёстой бол давстай усаар гэдэсний цэвэрлэгээ хийх хэрэггүй. Хүчтэй цэвэрлэгээний гаж нөлөөнд дараах зүйлс орно. Үүнд: дотор муухайрах, бөөлжих, толгой эргэх, шингэн алдалт , гэдэс базлах гэх мэт
Хэрэв эдгээр шинж тэмдгүүд илэрвэл цэвэрлэгээгээ даруй зогсоож эмчид хандана уу. Эдгээр шинж тэмдгүүд нь цэвэрлэгээг үргэлжлүүлбэл зүрхний дутагдал, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг алдагдуулах эрсдэлтэй. Хааяа хэрэглэдэг бургуй эсвэл бүдүүн гэдэс цэвэрлэх арга нь эрүүл хүний хувьд эрсдэл багатай байдаг. Гэхдээ олон хэрэглэвэл түргэн хугацаанд өтгөн хатах, эсвэл гэдэс гэмтэх аюултай.