₮ 0

No products in the cart.

Пак Со Жун “The Mar­vels”-д тоглохоор болжээ

Супер баатруудын “The Mar­vels” киног 2022 онд үзэгчдийн хүртээл болгоно хэмээн мэдээлсэн. Тус бүтээлд “Parasite” кинонд дүр бүтээж, “Itaewon Class” цувралаараа алдаршсан жүжигчин Пак Со Жун тоглож магадгүйг эх сурвалжууд дурджээ. Албан ёсны эх сурвалжууд энэ талаар мэдэгдэл хийгээгүй байгаа хэдий ч Starnews Korea вебсайтын мэдээллэж буйгаар жүжигчин киноны зураг авалтад оролцохоор энэ оны сүүлээр Америк улсыг зорих гэнэ. Хэрэв эдгээр мэдээллүүд батлагдвал түүний Холливүүд дахь карьер эхэлж, алдар нэр нь эрс өснө хэмээн кино шүүмжлэгчид дүгнэж байна.

Сонирхуулахад, “The Mar­vels” киног 2022 оны арваннэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа бөгөөд Бри Ларсон, Иман Веллани, Тейона Паррис нар гол дүрд тоглохоор болсон юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...