₮ 0

No products in the cart.

Хүүхдийг наранд борлуулах нь маш буруу гэдгийг Английн эмч нар анхаарууллаа

Наранд борлох нь арьс эрүүл байгаагийн шинж огтхон ч биш бөгөөд эсрэгээр арьс гэмтсэний илрэл юм. Ийм анхааруулгыг Английн Эрүүл мэндийн үндэсний алба ба Их Британийн Цаг уурын албанаас хүүхдүүдээ дагуулан амрахаар явах гэж буй эцэг эхчүүдэд өгчээ.  

Тус хоёр байгууллагаас явуулсан судалгааг үзвэл, наранд арьсаа борлуулах хүүхдүүдэд хэрэгтэй гэсэн ташаа бодол Их Британийн эцэг эхчүүдийн 1/3-д нь байдаг аж. Тэгвэл ¼ нь хүүхдүүдээ наранд биеэ шарахыг нь дэмждэг гэнэ.

Наранд биеэ борлуулахын ашиг тус гэж огт байдаггүй бөгөөд энэ нь нарны туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаггүй байна. Харин эсрэгээр, наранд борлоно гэдэг нь арьс ихээр гэмтэж, нарны туяаны хорт нөлөөнөөс өөрийгөө хамгаалахаар оролдож буйн шинж тэмдэг аж. Биед хортой хэт ягаан туяанд өртсөн хүний арьсан дахь меланоцит хэмээх эсүүд нь нарны туяаг шингээн авахын тулд меланин гэдэг хар өнгийн пигментийг ялгаруулдаг байна. Ингэснээр хүний арьс борлодог ажээ.

Наранд байнга байх нь нас ахисан үед арьсны хорт хавдраар өвчлөхөд хүргэх магадлалтай юм. Ийм учраас Английн Эрүүл мэндийн үндэсний алба твиттер хуудсандаа #CoverUpMate гэдэг кампанит ажлыг өрнүүлж, арьсны хорт хавдрын талаарх мэдээллийг иргэдэд өгч байна.

Ер нь бол, хүүхдүүдийн арьс нь насанд хүрэгчдийнхээс илүү эмзэг байдаг билээ. Тиймээс 6 сар хүрээгүй нярай хүүхдүүдийг наранд ээнэ гэсэн ойлголт огт байж болохгүй юм.

Хэдийгээр нарны туяа нь бие организм дахь Д витамины хэмжээг нэмэгдүүлдэг боловч ийм боломжийг хэтрүүлэн ашиглах хэрэггүй гэж Английн Эрүүл мэндийн үндэсний албаны ажилтан, доктор Найжел Ачесон зөвлөж байна.

“Ер нь бол, ямар нэгэн хамгаалалтгүйгээр долоо хоногт нийтдээ 10-15 минутын хугацаагаар хэд хэдэн удаа наранд зогсоход л хангалттай” гэж тэрбээр хэлсэн юм. 

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...