₮ 0

No products in the cart.

Та бурхны эхнэр үү

Нью Йорк хотын 12 сар жихүүн хүйтэн болж байлаа. Бродвэйн гудамжны дэлгүүрийн өмнө 10 орчим насны бяцхан хүү хөл нүцгэн даарснаасаа болоод байдгаараа чичрэн дэлгүүрийн цонх руу ширтэн зогсоно.

Гэтэл нэгэн эмэгтэй хүүд дөхөж очоод “Хүү минь энэ хүйтэнд чи яагаад дэлгүүрийн цонх руу ширтээд зогсч байдаг билээ?” гэж асуув. Хүү: “Би бурханаас гутал өгөөч гэж гуйж байна” хэмээн хариулав. Өнөөх эмэгтэй хүүгийн хариултыг сонсоод ихэд өрөвдөн дэлгүүрт дагуулж ороод, хүүд таарах гутал авчруулахыг худалдагчаас хүсэв. Мөн савтай ус, алчуур өгөөч гэж худалдагчаас хичээнгүйлэн гуйв. Худалдагч ч тэр дор нь хүсэлтийг биелүүлэхэд бүсгүй дэлгүүрийн буланд хүүг дагуулж очоод өвдөглөн сууж, хүүгийн халтар хөлийг угааж хаттал нь арчиж өгөв. энэ байдлыг ажиглаж байсан худалдагч хүүд таарах оймс авчирч өглөө. Сайхан сэтгэлт эмэгтэй хүүгийн цэвэрхэн болсон хөлөнд оймс, гутлыг нь өмсүүлж өглөө.

Тэгээд хүү рүү инээмсэглэн хараад “За одоо ингээд даарахааргүй боллоо” гэв. Хүү нүдэндээ нулимс цийлэгнүүлэн

-Та бурханы эхнэр үү? гэж асуужээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...