₮ 0

No products in the cart.

Лэнноны чин сэтгэлийн гуйлт “DON’T LET ME DOWN”

Жон Лэнноны 76 насны төрсөн өдөр аравдугаар сарын 9-нд тохиох гэж байна. “Битлз” хамтлаг тэр тусмаа Лэнноныг  шүтэн бишрэгчид нь дэлхий даяар өргөн тэмдэглэх гэж байгаа уг ойг тохиолдуулан дараахь дууг толилуулья.  

Хэзээ зохиосон: 1969 он

Зохиогч нь: Лэннон, Маккартни

Төрөл: Блюз рок

-Найзууд аа, бидний цаг болжээ. Алдарт “Дээвэр дээрх концерт”-ын хоёр дахь дууг одоо дуулах гэж байна… 

Дуун дунд Жон Лэнноны хэлсэн хоёр үгийг  сонсож чадвал уншигчид минь та нар мөн ч агуу даа. Жон юу гэж хэлсэн бэ?

Тэр “Ринго, наад цангаа олигтойхон чанга нүдээд өгөөч дээ!” гэсэн юм. Дууныхаа хэмнэлийн хүч, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг улам илүү тодотгохыг тэр ийнхүү хүссээр байлаа. …”Don’t Let Me Down”… Сэтгэлийн утсыг минь ингэтлээ доргионо гэж байх уу?  Дууных нь үг, аялгуутайгаа хамт зүрх рүү минь тэр чигээрээ нэвчин уусах шиг боллоо… Чин зүрхний угаас хүсэн дуулсан дуу гэвэл энэ дууг л хэлнэ. Дахилтан дээрээ бүр цөхөрсөн юм шиг хэдий ч хэчнээн уянгалаг гэж санана. Аялгуу нь дэндүү сэтгэл хөдөлгөмөөр. Үг нь ч их тод. Эргэн тойрноосоо тусламж хүсч бидэнд хандаж байна. Ийм эрчтэй хүчтэй гуйлтыг ойлгохгүй байж яаж чадах юм бэ, хүмүүс ээ? Түүний сэтгэл уярлын энэхүү эрчилсэн их усан хүрхрээг бид туулан цаад эрэг дээр нь гарч дөнгөх болов уу ч гэмээр санагдах юм.

-Арай ч дээ, хүмүүс ээ! “Don’t Let Me Down” дуун эгшиглэж байхад бид нэг нөхрөө үлдээгээд юу бодож цаашаа явах билээ? …  

Жаран есөн он гарангуут хамтлагийн уур амьсгал хүндэрсэн хэдий ч манай дөрөв шинэ цомгоо гаргахаар шамдлаа. Нэрийг нь “Get Back” дуугаараа өгөхөөр шийдэв. Яг энэ үедээ “Битлз” домогт “Дээвэр дээрх концерт”-оо тоглолоо. Тэнд дуулагдсан хоёр дахь дуу нь “Don’t Let Me Down” байв. Хөгжим судлаачид, шүтэн бишрэгчид нь энэ дууг Жон Лэннон, гэргий Йоко Онодоо зориулан зохиосон гэж ойлгосоор иржээ. Жоны сэтгэл гүн хямралтай байсан үед дуу төрсөн учраас тэгж үзэж байв. Хайр дурлалаа аварч үлдэхийн төлөө хүслээ, зүрхээ шатаан байж илэрхийлсэн дуу. Тэр “Надад ямар хэцүү байгааг ойлгооч. Сэтгэл дотор багтаж ядан дүрэлзэж байгаа бүхнээ би өмнө чинь дэлгэе. Намайг битгий орхиоч!” гэж Йокод хандан дуулжээ. Өөрийгөө дэндүү илэн далангүй илэрхийлсэн ийм дуу ховор билээ.  

…Анд нөхөр нь түүнд ойртон ирж “-Жон, чамайг би орхихгүй ээ” гээд нүд ирмэн далан дээр нь зөөлөн алгадаад цааш явна. Нөхөд нь түүний мөрөөр тэврэн чихэнд нь намдуухнаар “Чамайг орхих хүн байхгүй ээ. Чи итгээрэй” гээд сэтгэлийн угаас инээмсэглэнэ. “Бид үүрд чамтай хамт. Хамтдаа байхад бид алзахгүй” гээд толгойгоо нийлүүлэн дулаан илч бэлэглэнэ. Нөхрийнх нь нүдэнд уярлын нулимс цийлэгнэх хэдий ч, харцанд нь итгэлийн оч гэрэлтэх нь гайхамшигтай. Жоны сэтгэлийн хямрал ганцхан түүнийх байсангүй. Дэлхийн олон түмэн анд нар нь, рок поп хөгжмийн одод түүнд хань болохоор “Don’t Let Me Down” дууг нь түрэн дуулцгаалаа. Тэдний дотроос Английн “Stereophonics” рок хамтлагийн “I Am Sam” кинонд дуулсан дуу тун алдартай. Бас Америкийн дуучин, жүжигчин Дана Фукс, Мартин Лютер Маккой хоёр “Across The Universe” кинонд энэ дууг дэндүү гоё дуулсан. “Битлз”-ийн дуунуудаар голлон бүтээсэн энэ мюзикл киног манай үзэгчид сайн мэднэ. Хөгжим судлаач Балчинжавын Долгионы санаачилга, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын зүтгэлээр манай үзэгчид “UBS” телевизээр энэ киног үзэж “Битлз”-ийн аялгуу эгшгийн хорвоод умбан цэнгэсэн билээ. 

“Don’t Let Me Down” дуу нь сонсогч бидэнд олон сувгаар хүрч ирсэн. Анхных нь 1969 оны нэгдүгээр сарын 28-нд Лондонгийн “Эппл” дуу бичлэгийн студид бүтээсэн “Let It Be” цомогт орсноор олонд түгжээ. Хоёрхон хоногийн дараа алдарт “Дээвэр дээрх концерт”-ийн хөтөлбөрийн аман хүзүүнд дуулагдсан нь тэр. Хэд хэдэн киноноос бас бид үзэж сонсдог. Найруулагч Майкл Линдсей Хоггийн 1970 онд дэлгэцэнд гаргасан “Let It Be” баримтат кинонд мөн л хоёрт дуулагдсан нь, цаашдынх  нь кинонуудын салхийг хагалсан юм.

Don’t Let Me Down  

Lennon, McCartney

Don’t let me down Don’t let me down Don’t let me down 

Don’t let me down 

Nobody ever loved me like she does 

Oo she does, yes she does 

And if somebody loved me like she do me 

Oo she do me, yes she does 

Don’t let me down Don’t let me down Don’t let me down 

Don’t let me down 

I’m in love for the first time 

Don’t you know it’s gonna last 

It’s a love that lasts forever 

It’s a love that had no past 

Don’t let me down Don’t let me down Don’t let me down 

Don’t let me down 

And from the first time that she really done me 

Oo she done me, she done me good 

I guess nobody ever really done me 

Oo she done me, she done me good 

Don’t let me down 

Hey, don’t let me down 

Hey Hey Don’t let me down 

Hey hey ah Don’t let me down 

1969 он 

Эх сурвалж: Ардын эрх сонин

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...