₮ 0

No products in the cart.

Т.Санчир: Бүжиглэнэ гэдэг том соёл гэдгийг мэдэрлээ

Өнөө цагийн Монголын хамгийн алдартай сагсан бөмбөгчин хэн бэ гэвэл дуу нэртэйгээр Т.Санчир гэх байх. Улсын лигээс авах боломжтой бүх том амжилтад тэр хүрсэн, чангаас чанга атгасан. Т.Санчир сүүлийн хэдэн сар сагсан бөмбөгийн бус бүжгийн талбайд өрсөлдлөө. “Ододтой бүжиглэе” шоунд оролцохдоо бүжгийн спортын шаггүй авьяастайгаа харуулсан түүнтэй ярилцлаа.

-Та “Ододтой бүжиглэе” шоунд спортынхны төлөөлөл болон өрсөлдлөө. Энэ шоунд оролцох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Ододтой бүжиглэе” дэлхийд алдартай шоу. Цар тахлын улмаас тэмцээн болохгүй, би бэлтгэлээ тогтмол хийхгүй байгаа. “Монгол ТВ” надад санал тавих үед халдварын улмаас хөл хорио тогтоочихсон байсан. Тиймээс надад татгалзах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Нөгөө талаар “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлбэл шагналынхаа мөнгөөр сайн үйлсийн аян хийх боломжтой гэсэн нь миний сонирхлыг их татаж, оролцох гол шалтгаан боллоо.

Би өмнө нь бүжгийн спортоор хичээллэж байгаагүй. Оюутан байхдаа л ангийнхантайгаа хамт ганцхан удаа бүжиглэж байлаа. Үүнийг эс тооцвол би бүжгийн спортоос ёстой хол хөндий байсан хүн. Тиймээс өөрийгөө өөр зүйлд соръё, хөгжүүлье гэж бодоод өрсөлдсөн. Бид хоёрдугаар сарын 1-нд цугларж, 11 дугаарт оролцлоо. Багагүй хугацааг бүжгийн спорттой хамт өнгөрүүлж, овоо дөр суулаа. Бүжиглэнэ гэдэг том соёл гэдгийг мэдэрлээ.

-Бүжиглээд тэмцээнд оролцох, шоунд өрсөлдөх хоёр тэс өөр. Анхны үзүүлбэрээ үзүүлэхээр тайзан дээр гарахад ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Би спортын, тамирчин хүн. Камертай харьцаж сураагүй. Бүжгийн аль хэсэгт хаашаа харах, аль камертай харьцахаа мэдэхгүй анхандаа их будилсан. Үүнээс авахуулаад хүндрэл, бэрхшээлтэй зүйл их гарлаа. Эхний хэдэн дугаарт их сандарсан. Ер нь хасагдталаа л сандарлаа.

-Шоуны аль хэсгээс өөртөө итгэлтэй болж эхлэв?

-Эхний 3-4 бүжгийг бүжиглэтлээ өөрөөсөө санаа зовж “Би чадахгүй нь” гэж эргэлзсэн. Тухайн бүжигчинд зохих бүжиг гэж байдаг юм билээ.

-Шилдэг тавд үлдэнэ, бүр цаашлаад түрүүлнэ гэх итгэл, зорилго анхнаасаа танд байсан уу?

-Би энэ шоунд түрүүлэх зорилготой өрсөлдсөн. Тийм амбийц байлгүй яах вэ. Гол нь энэ шоунд өөрийгөө ялж, өөрчилж чадсандаа баяртай байна. Шоуны эхэнд “Модон, хөдөлгөөний эвсэлгүй” гэх шүүмжлэл их байсан. Ямар ч байсан тэр бүхнийг даваад, өөрийгөө ялсан нь надад чухал, илүү үнэ цэнтэй. Би тамирчин хүн болохоор шүүмжлэлийг авах, гээхийн ухаанаар хандаад бүр сурчихсан. Бусдын шүүмжлэлд эмзэглэх бус харин ч эсрэгээрээ намайг хурцалдаг.

Б.Тамир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...