₮ 0

No products in the cart.

Гарын алга, хуруу руу хатгаж өвдөх нь В12 дутагдлын онцгой шинж

Витамин В12 нь хүний биеийн бүх системийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг чухал витамин юм. Витамин В12-ын дутагдлын түгээмэл шинж тэмдэг нь ядрах, сэтгэлээр унах, мэдрэлийн эмгэг юм. Үүнээс гадна хүн анзаарахгүй өнгөрөөдөг гар дээр илэрдэг шинж бий.

Витамин В12 нь цусны улаан эсийн нөхөн төлжилт, мэдрэлийн тогтолцооны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хоёр нөхцлөөс үүдэлтэй хүндрэлүүд нь зүрх судасны өвчлөл үүсгэж болдог. Ихэнхдээ гар, хөл рүү хатгах анхны шинж тэмдэг илэрдэг. Учир нь В12 нь мэдрэлийн системд миелин гэдэг бодис ялгаруулахад тусалдаг.

“Миелин нь- мэдрэлийг бүрхэж, импульс дамжуулахад тусалдаг хамгаалалтын бүрхүүл юм. Витамин В12 дутагдалтай хүмүүст миелин дутагдан, мэдрэлийг гэмтээж болдог. Захын мэдрэл гэж нэрлэгддэг хөл, гарт асуудал мэдрэгддэг” гэж эмч тайлбарлаж байна.

Заримдаа гарын алга руу хүчтэй хатгаж өвддөг гэж Thyroid Patient Advocacy мэдээлж байна. Голдуу гэнэт, ямар нэгэн шалтгаангүйгээр, ихэнхдээ ядам хуруу өвддөг. Хэрвээ витамин В12 дутагдлыг нөхөхгүй бол сарвуунаас эхлээд гар дээшээ өвддөг.

Витамины дутагдалд орохгүйн тулд тодорхой нэгэн хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Энэ нь улаан мах, шувууны мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн, загас зэрэг юм.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...