LOADING

Type to search

Эрүүл мэнд

Хүүхэд гэдийж, нумрах нь дараах шалтгаантай

Share

2 сараас бага хүүхэд нуруугаараа нумрах хөдөлгөөнийг олон давтамжтай хийгээд байвал түүнд өвдөлт, ямар нэгэн зовиур байна гэсэн үг. Харин хооллож байгаад нуруугаараа хотойх үлдэл үзүүлвэл хүүхэд тань цадсан болхоо илэрхийлж байдаг байна.

Хүүхэд толгой хүзүүгээ гэдийлгэн арагшаа нумрах нь элбэг тохиолддог.  Энэ нь дараах шалтгаантай байж болно.

Үүнд:

Уурлах/ядрах

Зөвхөн унтахын өмнө (ядарсан үед) эсвэл уурлах, бухимдах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийн үед түүнийгээ үгээр илэрхийлж чадахгүй тул биеийн хэлээрээ арагшаа нумрах байдлаар илэрхийлэх нь бараг хүүхэд бүрт ажиглагддаг. Авах гэсэн зүйлийг нь өгөхгүй байх, аав ээж нь орхиод гарах, өөр хүүхэдтэй тоглоомоо булаацалдах зэрэгт толгой хүзүүгээ гэдийлгэн арагш нумардаг гэдгийг ээж аавууд сайн мэднэ. Энэ нь хүүхдийн сэтгэц оюуны хэвийн хөгжлийн үе шат юм.

Ходоод улаан хоолойн сөөргө урсгал

Ходоодны хүчиллэг агууламж эргэж улаан хоолой руу орох үзэгдэл нярай, хөхүүл хүүхдэд элбэг ба энэ үед зөвхөн хөхүүлэх/угжих үед эсвэл дөнгөж хөхүүлсний дараа хүүхэд арагшаа нумарч уйлдаг. Харин бусад үед энэ шинж илэрдэггүй.

Тархины саажилт

Тархины суурь хэсгийн мэдрэлийн эсүүд гэмтсэний улмаас үүсдэг саажилтын нэгэн хэлбэрийн үед хүүхэд арагшаа нумрах нь элбэг ба үүнээс гадна байнга уйлах, эрүү/сарвуу/тавхай чичрэх, дуу авиа гарсан зүгт толгойгоо эргүүлэхгүй байх, хүний нүүр, тоглоом зэрэгт харцаа төвлөрүүлэхгүй зэрэг шинж тэмдгүүд хавсарч илэрнэ.

Хүнд шарлалтын улмаас тархи/төв мэдрэлийн тогтолцоо гэмтэх

(Билирубины энцефалопати)

Арагшаа нумрахаас гадна хөхөндөө муудах, булчин сулрах, гадны цочролд маш сул хариу үйлдэл үзүүлэх, татах зэрэг шинжүүд илэрч болзошгүй.

Менингит (тархи, нугасны бүрхүүлийн вирусын эсвэл нянгийн шалтгаантай үрэвсэл)

Өндөр халуурах, бөөлжих, чичрэх, гар хөлийн үзүүр хүйтэн болох, цонхийж цайх, уруул хөхрөх, хөхөх чадваргүй болох шинжүүд илэрдэг маш хүнд цочмог явцтай халдварт өвчин юм.

Хүүхдийн булчин чангарал

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шинж болдог.

Ийм тохиолдолд цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орсноор тодорхой эд эрхтний тэжээллэг байдал алдагддаг. Тэдгээрийг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийн сувгууд чангарч булчин чангарах байдалд оруулдаг.

ШАЛТГААН

Хүүхдэд агаар болон хүчилтөрөгчийн дутагдал гол шалтгаан болдог.

ШИНЖ ТЭМДЭГ

1. Хүүхдийн шилэн хүзүү хатуу байдалтай

2. Нярай бол гар байнга чанга атгаастай

3. Хойшоо гэдийж нумрах

4. Нумрахдаа гэдийж уурлах, хөхөө хөхөхгүй байх.

5. Нойронд муу

6. Гар, хөл, нурууны булчингууд мэдэгдэм чангаралтын шинжтэй.

7. Цочиж сэрэх

8. Ууртай болон уйламхай болох.

9. Толгой халах.

10. Хүүхэд аль нэг талдаа гилжийх хандлагатай болдог байна.

Доорх тохиолдолд заавал хүүхдийн эмчид хандаарай. Үүнд:

  • Хөл, гар нь нугаларахгүй, чанга тэнийсэн байдалтай байх
  • Ихэвчлэн/байнга арагшаа нумарсан байдалд унтах/хэвтэх/тэврүүлэх
  • 3 сартайдаа толгойгоо сайн даагаагүй
  • 3 сартайдаа мишээхгүй
  • 3 сартайгаас хойш байнга уйлах, цочромтгой, ууртай, нойронд муу байх
  • Хөхөхдөө байнга хахаж цацах, ханиалгах

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!