LOADING

Type to search

Эрүүл мэнд

Хэлний өнгөр бие махбодод хэчнээн их хорт бодис хуримтлагдсаныг илтгэнэ

Share

Хэлээр тань бие махбодод хэчнээн их хорт бодис хуримтлагдсаныг мэдэж болно. Ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны байдал хэлэн дээр бичээстэй байдаг. Хоол хүнс идэхээс гаргах хүртэлх арав гаруй метр замд их юм болж өнгөрдөг.

Бидний идсэн бүх хүнс энэ замаар дамжина. Янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн өөр өөр хугацаанд энэ замыг туулдаг. Ихэнх хүмүүс өнөөдөр буруу боловсруулсан хүнд, хүчил үүсгэгч хүнс хэрэглэж байна. Ердийн цагаан гурил, ёотон, баяжуулсан тос санаанд оромгүй балаг тарьсаар. «Соёлжиж иргэншсэн» эдгээр хоол хүнснүүдийн ихэнх нь хоол боловсруулах замд удтал саатаж, хүндрэл үүсгэдэг. Байгалийн жам бус элдэв хиймэл, нийлэг, хорт бодисууд саатаж саатаж хуримтлагдсаар эцэст нь хүний биед үлддэг.

Өнөөдөр олон хүнийг өтгөн хатах эмгэг зовоож байна. Энэ өвчнийг янз бүрийн байдлаар л тайлбарладаг. Гэвч хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой нэг л шалтгаан буй. Шаардлагатай хэмжээнээс илүү хоол хүнс хэрэглэснээс болж тэд бараг хуурай чигээрээ гэдсэнд түгжирч, нэг ёсны «замын бөглөрөл» үүсгэсэн нь тэр юм шүү дээ. Гэтэл зарим эмч нар харин ч өтгөн хатаадаггүй тийм тийм юм нэмж ид гэж зөвлөдөг. Өтгөн хаталт олон аюултай өвчин тусахын дохио билээ.

Дутуу хагас боловсорсон хүнс илжрэл ялзраад хортой бодис ялгаруулдаг. Ферментийн болон бактерийн үйлчлэлүүд түүнийг улам аюултай болгодог. Хүний бие махбод хэтэрхий их хоол хүнсийг ч «боловсруулах» чадвартайг буруугаар ойлгодог нь харамсалтай. Нэгэнт идэж болоод л байгаа юм чинь ийм их юм биед хэрэгтэй л юм байна гэж ойлгодог. Гэтэл чадах бүх юм хэрэгтэй бус. Жишээ нь, хүн эвдэж сүйтгэж чадах хэдий ч тэгэх хэрэгтэй юү? Өөрийн биеийг эвдэж сүйтгэх хэрэг хүнд байна уу?

2-3 хоног өлөн байсны дараа хэлээ харахад бидний биед ямар их хор хуримтлагдсан нь илэрхий болдог юм. Тодруулбал, хэлийг муухай үнэртэй цагаан өнгөр бүрхдэг. Өнгөрийг зайлуулахад хэдэн цагийн дараа дахин буй болдог. Энэ нь хорт тунадас, салс, бусад хог шаар ходоодны дотоод хана, гэдэс, бусад эрхтэн, эсүүдэд их болсныг харуулж байгаа хэрэг билээ. Эдгээр хөнөөлтнүүд гэдэсний ханаар шимэгдэн тарж, бие махбодын бүх эрхтэн тогтолцоог хордуулна.

Та мацаг барих дэглэмийг хэдий чинээ сайн дагана, таны хэл төдий чинээ цэвэрхэн болно. Цэвэр хэл бол шинэ амьдралын замд баттай зогсож, өвчин, ядрал, хөгшрөлөөс чөлөөлөгдсөн хүний шинж байдаг.

Хүн хөгшрөлтөөс болж үхдэггүй. Янз бүрийн насанд зориулсан тусгай өвчин гэж байдаггүй. Нөхцөл нь бүрдсэн л бол өвчин ямар ч насны хүнд тусна. Тиймээс уг нөхцөлийг нь арилгачихвал хөгшин, залуу хэн ч өвчнөөс ангижирна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!