₮ 0

No products in the cart.

Ургамлын тосыг өндөр хэмд халаахад хортой бодисууд үүсдэг

Тос 1770С – 2110С  хэм хүртэл халдаг.

Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг НАРАНЦЭЦЭГ, ЭРДЭНЭШИШИЙН тоснууд нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

УРГАМЛЫН ЦЭВЭРШҮҮЛСЭН УРГАМЛЫН ТОС

Манай улсад худалдаалагддаг ургамлын тосны ихэнх нь цэвэршүүлсэн тоснууд байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тос гэдгийг илтгэнэ. Эдгээр тоснууд нь боловсруулалтын явцад эрүүл мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг.

Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.

Ямар ч ургамлын тосыг дахин халаахад хорт бодис үүсдэг

Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашиглахад транс тос болох, бусад хорт бодисууд үүсдэг.

УРГАМЛЫН ЦЭВЭРШҮҮЛЭЭГҮЙ УРГАМЛЫН ТОС

Эдгээр тоснуудын шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр нь хэрэглэхэд тохиромжтой. Тухайлбал нэг ханаагүй тосон хүчлүүд цусан дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.

Иймд цэвэршүүлээгүй тосыг салат, зууш амтлах байдлаар хүйтнээр нь хэрэглэж заншаарай.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...