₮ 0

No products in the cart.

Хоёр тун хийлгээд 43 хоногийн дараа халдвар аван хүндэрч, таталт өгчээ

Коронавирусын вакцины бүрэн тундаа хамрагдвал халдвар авахгүй, авсан ч хүндрэхгүй гэж хүмүүс итгэн вакциндаа хамрагдаж буй билээ. Гэтэл хоёр дахь тунгаа хийлгээд 43 хоногийн дараа халдвар аваад хүндэрч эмнэлэгт хүргэгдсэн тухайгаа нэгэн иргэн твиттерт жиргэжээ.

Уг иргэн “2 дахь тунгаа хийлгээд 43 хоногийн дараа халдвар авчихлаа. Маш богино хугацаанд хүндэрдэг юм байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ор байхгүй арай гэж л эмнэлэг бараадлаа. Уржигдар бөгшүүлж ханиалгаад, өчигдөр таталт өгөөд, хоолой боочих гээд, бүх үеүдээр янгинаж өвддөг юм байна. толгой бүр яг задарлаа. өвдөхгүй зүйл гэж алга.

с~г судсаар, 1000~тай д~г өдрийн 2~оор уух, тэгээд аналгин демдоролтой дусал, арбидолны оронд старфлю гэдэг эм, хүчил төрөгчийн апрат зүүж байна” гэжээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...