₮ 0

No products in the cart.

Дараах гурван төрлийн хүмүүс хөлөө халуун усанд дүрэхээс татгалзаарай

Өдөржин ядартлаа ажилласан хүмүүс орой унтахаас өмнө хөлөө халуун усанд дүрж, алжаалаа тайлах нь олонтаа. Энэ нь үнэхээр хүний эрүүл мэндэд тустай хэдий ч хүн бүрд зохидоггүй. Дараах гурван төрлийн хүмүүс хөлөө халуун усанд дүрэхээс татгалзахыг эмч сануулж байна.

1. Тромбоз бүхий өвчтөн

Халуун усанд хөлөө дүрснээр доод мөчний судас тэлэгдэж, илүү их артерийн цус идэвхжинэ. Гэхдээ энэ үед венийн судасны хариу урсгал нэмэгддэггүй учраас венийн архагтай өвчтөнүүдийн хувьд цусны зогсонги байдал улам хүндэрнэ. Үүний дүнд тромбозтой өвчтөнүүд хялгасан судасны хагарал үүсгэж, арьсан дээр цусархаг толбо бий болоод удаан хугацаа өнгөрвөл булчингийн өнгө харлах болно.

2. Артерийн бөглөрөлтэй өвчтөн

Доод мөчний артерийн бөглөрөл нь доод мөчид цус дутагдах хэлбэрээр илэрдэг бол халуун усанд хөлөө дүрэх нь бөглөрсөн судсыг тэлж чадахгүй. Улмаар судасны эргэн тойрон дахь температурыг дээшлүүлж, эд эсийн хүчилтөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлэн, цус багадалтыг улам хүндрүүлдэг байна.  

3. Чихрийн шижингээс үүдэлтэй хөлийн шархтай өвчтөн

Энэ төрлийн өвчтөнүүд мөн артерийн бөглөрөлтэй өвчтөнтэй адил, халуун усанд хөлөө дүрэхээс татгалзах хэрэгтэй.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...