LOADING

Type to search

Эрүүл мэнд

Б.Бумдэлгэр: Суурь өвчтэй, дархлаа сул хүмүүс вакцин хийлгэсэн ч өвдөх магадлал өндөр

Share

Сүүлийн 24 цагийн хугацаанд хийгдсэн коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцуулах үеэр тус яамны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Монгол Улсад халдварыг тодорхойлж, халдварын тархалт болон эмзэг бүлэгт дархлаа хэр тогтож байгааг судлахаар болсон. Зарим хүмүүс бид нарт хор тарьж байна гэж ойлгож байгаа. Вакцин гэдэг нь тухайн вирусийг танд тарьж байгаа боловч өвчин үүсгэх чадваргүй болгож тарьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, уг вирусийг тусахаас өмнө өвчин үүсгэх чадваргүй вирусийг танд тарж, таны дархлалын хариу урвалыг өдөөж, дархлаа тогтоох зорилготой. 

Манай улсад хийгдсэн вакцинууд ямар үр дүнтэй, дархлал хүн амын дунд тогтсон уу үгүй юу гэдэгт хариу өгөхийн тулд үндсэн гурван чиглэлээр судалгаа хийх хэрэгтэй. Хамгийн түрүүнд эмнэлзүй. Вакцин тарьсны дараах өвчлөл, вакцин хийлгээд хөнгөн өвдөж байгааг хооронд нь харьцуулах хэрэгтэй.

Мөн халдвар тараах байдлыг судлах хэрэгтэй. Вакцины хоёрдугаар тунгаа аваад 21 хоног хүртэл өөрийгөө дархлаагүй гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн суурь өвчтэй, дархлаа сул хүмүүс вакцин хийлгэсэн ч өвдөх магадлал өндөр. ХӨСҮТ-д энэ талаар тодорхой дата бий. Удахгүй танилцуулна. Эсрэг биеийн титр үзэж, харьцааг нь харах учиртай. Энэ чиглэлээр ажиллаж байгаа учир санхүүжилт шийдэгдээгүй. 

Манай эрдэмтэд өөрсдийн боломжоор сорьцоо цуглуулж байгаа. ХӨСҮТ-д 200 гаруй хүний эсрэг биетийг үзсэн. Үүнд анализ хийх  хэрэгтэй. Дархлал тогтсон уу гэдгийг саармагжуулах урвал өгөх ёстой. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд амьд вирус, тоног төхөөрөмж шаардлагатай. Үүнд мөн санхүүжилт хэрэг болно. Эрдэм шинжилгээ, судалгаанд алсдаа био технологийг нэвтрүүлмээр байна. Дэлхий даяар био технологийн эрин ирсэн. Лабораторийн орчинд шинэ төрлийн мутациуд үүсэх магадлалтай байна.

Нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, тодорхой судалгааны санхүүжилтийг хууль эрх зүйн хүрээнд шийдэж өгмөөр байна. ЭМЯ-ны зүгээс эрүүл мэндтэй холбоотой судалгаа хийх болохоор санхүүжилт нь БСШУЯ-нд байдаг. Үүнийг ЭМЯ-нд өгөх хэрэгтэй” гэв.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!