Манзушир хутагт Данзанжамъяндорж:
-За цэнхэр дэлгэцээр уулзан золгож буй элэг нэгт монголчууд болон нийт сүсэгтэн олон та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. 2021.05.26 өдөр бурхан багшийн их дүйчэн өдөр таарч байгаа. За тэгээд энэ өдрийн талаар ярихаас өмнө энэ өдрийг тэмдэглэх шалтгаан болсон гол хүн болох бурхан багш гэж хэн байсан вэ? ямар хүн байсан вэ? гэдэг талаар зухасхан дурдъя гэж саналаа. За тэгээд юун түрүүнд би багшийгаа ганцхан талаас нь нэгхэн жишээгээр дурдъя.
Багш маань бол 2500 жилийн тэртээ аж төрж байхдаа хамгийн анх хүний эрх, эрх чөлөө, ялгаварлан гадуурлын эсрэг байр суурьтай номлолыг номлож байсан анхны их сэтгэгч философчидын нэг байгаа юм.
Бурхан багш маань 2500 жилийн тэртээ юу гэж номлосон вэ гэхээр одоо дэлхий нийт бол хүний эрх чөлөөнд анхаараад хэдэн зуун жил болж байхад багш маань 2500 жилийн тэртээ та хүн л болж төрсөн бол хаан байна уу, харц байна уу, хар арьстай байна уу, цагаан арьстай байна уу, угсаа гарал ямар ч байсан хамаа байхгүй та хүн л болж төрсөн бол өөрийн эрхтэй чөлөөтэй гэж айлдсан байдаг.
Ямар эрхтэй вэ гэхээр аз жаргалтай амьдрах, өөрөө өөрийнхөө аз жаргалыг бүтээх тийм эрхтэй гэсэн номлолыг номлосон байдаг. Багшийн маань энэ тэргүүтэй айлдсан маш олон номлол, бүтээл зохионгуй, намтар бий. Энэ бүгдийг би хэдхэн минутын хугацаанд та бүхэнд бүрэн дүүрэн таниулж чадахгүй байх.
За тэгээд Бурхан багшийн их дүйчэн өдрийн талаар дурдхад “энэхүү өдрийг яаж зөв зохистой өнгөрүүлэх вэ” гэвэл сүсэгтэн олон та бүхэн болон монголчууд та бүхэн минь зөв хандлага, эерэг тусгал юу байна, юуг тэгж боддог тэр бүгдийгээ өнөөдөр хэрэгжүүлж болно.Та одоо “ахмад хөгшдийг хүндэлдэг байна уу” “нялхас хүүхдийг баярлуулдаг байна уу” “эмзэг бүлгийнхэнд туслаж хандив өргөдөг”, “мод тарьдаг байна уу” “уул усаа цэвэрлэдэг байна уу” ямарваа нэгэн байдлаар өөрийнхөөрөө юуг зөв тусгал гэж сэтгэж бодож байдаг, юу хийхийг хүсэж байсан тэр зүйлээ бүгдээрээ хийцгээе гэж энэ өдрийг гаргаж байгаа.
Мэдээж одоо цар тахлын үе болхоор ЭМЯ-с гаргаж буй хөтөлбөр зарчимд нийцүүлэн үйл ажиллагаагаа хийхийг уриалж байна. За тэгээд энэ өдөр маань урьд урьдийн жилүүдийн дүйчэн өдрөөс онцлогтой байгаа. Ямар онцлогтой вэ гэхээр УИХ-н тогтоолоор олон нийтийн тэмдэглэлт өдөр болгон заасан байгаа.
Энэ өдрийг зарим хүмүүс амралтын өдөр гэж бичиж, ойлгоод хандаад төлөвлөөд байх шиг байна.Энэ өдөр бол амралтын өдөр биш юмаа гэж хэлхийг хүслээ. Энэ өдөр бол хагас бүтэн сайн шиг энгийн амралтын өдөр биш. Бурхан багшийн их дүйчэн өдрийг олон нийтийн тэмдэглэлт өдөр болгох хуулийн төсөл маань Монголын бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийд болон лам хуврагууд маань юуг бодож сэтгэж энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгооч гэж хуулийн төслийг санаачилсан вэ гэхээр олон нийтийг амраах гэж биш юм.
Хичээл цуглахгүй, ажил цуглуулахгүй хүн бүрийг одоо байгаа байдлаа анхаарч өөрөө өөрлүүгээ өнгийсөн, өөрөө өөрийгөө анхаарсан, ажигласан, анхаарлын ухаарлын өдөр байлгах гэсэн санаа юмаа гэдгийг хэлхийг хүслээ. Энэ өдөр та бүхэн маань өдөр тутамд байдгаасаа арай өөрөөр, одоо бидний нийгэм маш их сошиал ертөнцөд живсэн, маш их яарсан, адгасан байдалтай байна.
Ажил нийгэм нь маш яарсан сандарсан, бие биенээ хуурсан, да рамталсан охид бүсгүйчүүдээ гэ мтээсэн, айлгасан, хүүхдийн ам инд халтай ийм хэцүү цаг үед байна. Ийм хэцүү цаг үед “юу болохгүй байна” “би яагаад байна” гэдгээ анхаарч өөрөө өөрлүүгээ өнгийж, гадагшаа сошиолоор хүнийг муулах халдах биш, өөртөө анхаарсан өөрөө зөв байхыг хичээсэн, хүн бүр зөв байхыг хичээсэн, хоорондоо зөв харьцсан, зөв нийгмийг эхлэх эхний өдөр байхаар төлөвлөсөн ийм санаан доор энэ өдрийг тэмдэглэж байгаа юм.
За тэгээд төгсгөлд нь та бүхний зөв ухаарал, зөв ойлголтонд амжилт хүсье баярлалаа.
Манзушир хутагт Данзанжамъяндорж гэгээнтэний ярианаас……..